Засгийн газраас иргэдээ орлогод нийцсэн хэлбэрээр орон сууцаар хангах бодлогыг үе шаттай хэрэгжүүлнэ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ. Тэрээр “Өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна.

Засгийн газраас 3000 орчим өрхийг орон сууцаа эхлээд түрээслээд дараа нь өмчилж болох хэлбэрээр орон сууцтай болгох тогтоолыг баталлаа. Энэ тогтолцоогоор цар тахлын үед өндөр ачаалалтай ажиллаж байгаа эмч, сувилагч, үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчид орон сууцанд орно гэсэн үг. Ер нь орлогод нийцсэн хэлбэрээр түрээсэлж байгаад дараа нь өмчилж болох хэлбэрээр ард иргэдээ орон сууцаар хангах бодлогыг Засгийн газраас үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Санхүүжилтийн хувьд Сангийн яам, Монголбанк хамтраад шийдэх боломжтой гэдэг тооцооллыг хийсэн.

Ойрын хугацаанд 1300-1500 өрхийг орон сууцтай болгох ажил хийгдэнэ. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт нээлттэй цахим хэлбэрээр өргөдөл, хүсэлтийг хүлээж авах, зах зээл дээрээс орон сууц сонгох гэх мэтчилэнг хэрэгжилтийн ажлууд хийгдээд явна.

Өнөөдөр Засгийн газрын хурал дээр Улсын онцгой комисс мэдээллээ танилцуулсан. CoViD-19 халдвартай тэмцэж байгаа олон улс болон дотоодын нөхцөл байдал, эрсдэл, сөрж хийж байгаа арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг ярьсан.

Даваа гарагийн 11.00 цагт болох УОК-ийн өргөтгөсөн хуралд Ерөнхий сайд оролцож үүрэг даалгавар өгнө.  Нийгэм, эдийн засгийн чиглэлээр өрхүүд болон аж ахуйн нэгжүүд рүү чиглэсэн ажлуудын үүрэг даалгаврын хэрэгжилтийг хянан хэлэлцэнэ.  Мөн өмнө нь гаргасан цаг үеийн асуудлууд, бодлого шийдвэрүүдийн дүгнэлтийг хянан хэлэлцэнэ” гэв.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Dandaa hotod bga humuusiin oron bairiig hangah talaar yardag yum, oron nutagt bga humuusee ch bas tureesleh oron suuts bairnd hamruulah talaar ajil hereg bolgooch ta nar. Yum hiiwel hiisen shig hiigeerei MANiin gishuun

    0 0 Хариу бичих
  2. Төрийн үйлчилгээний албан хаагч ямар журмаар өрөгдлөө өгөх талаар тайлбар өгмөөр юм.

    0 0 Хариу бичих
  3. Өрөгдөлөө өгьеө

    0 0 Хариу бичих