ҮСХ: Эхний улиралд өрхийн дундаж орлого 19.7 хувиар өслөө

Үндэсний статистикийн хорооноос дөрөвдүгээр сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцууллаа.

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны эхний улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 248.5 (19.7%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 133.6 (9.7%) мянган төгрөгөөр, мөн өрхийн сарын дундаж нийт зарлага 1.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 228.2 (17.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 120.5 (8.3%) мянган төгрөгөөр өслөө.

Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2020 оны эхний улиралд 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 20.5 хувиар өсжээ.

Үүнд цалин хөлсний орлого 144.3 (23.4%) мянган төгрөгөөр, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 38.2 (17.7%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт зарлагын хэмжээ 2020 оны эхний улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 114.0 (10.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 62.6 (5.3%) мянган төгрөгөөр өсжээ.

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны эхний улирлын дүнгээр өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 215.0 (17.6%) мянган төгрөгөөр өслөө.

Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 177.8 (22.3%) мянган төгрөг, хүнсний бүтээгдэхүүний зарлага 43.9 (16.5%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. bitgii vlger yrij bai alaa

    0 0 Хариу бичих
  2. Энэ судлагааг хийсэн статистикийн газар нь ичээсэй!!!

    0 0 Хариу бичих
  3. Ер нь цуг яваад судалбал яасын бэ

    0 0 Хариу бичих
  4. Yamar xvn yj ene tootsoog gargaa bol deegvvree idej uudag garuudiin orlogo nemegdej bg bx

    0 0 Хариу бичих
  5. Май шүү. Амьдралд ойрхон юм яриарай

    2 0 Хариу бичих
  6. Үнэн бол одоо татвараа нэм бензин идэрээ нэмээд бүх юмаа нэмэлдээ

    0 0 Хариу бичих
  7. Ёо баяр хүргэе!Мундаг шүү монголчууд.дараа улиралд 2сая болох болтугай.Статистикчиддаа баярлалаа хахаха

    0 0 Хариу бичих
  8. 76mal yah gj ingej hudlaa ym zohidog ym manai orlogo 2saraas buuj ehelj odoo orlogui ajilgui bn ingeh shaahaa bolimoor ym yaduural nuurleed bhad

    1 0 Хариу бичих
  9. Бүгд ядуурч байгаа

    2 0 Хариу бичих