Таны амьдарч буй тойрог хэдэн мандаттай вэ?

УИХ-ын сонгуулийн сонгуульд нам, эвслүүдээс болон бие даан нэр дэвших хүсэлтэй улстөрчдийн нэрс өнгөрсөн долоо хоногт тодорсон. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн хоёрдугаар сард УИХ тойрог, мандатын хуваарилалтыг хэрхэн хийснийг эргэн сануулъя.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд “УИХ-ын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно” гэж заасны дагуу тойрог, мандат хуваарилах тогтоолыг баталсан. Олон мандаттай тойрог гэдэг нь хамгийн багадаа хоёр мандаттай тойрог байна гэсэн үг юм. Тиймээс өмнө нь ганц мандаттай байсан Булган, Говь-Алтай, Сүхбаатар аймгийг хоёр мандаттай болгосон. Мөн ганц мандаттай байсан Дундговь аймгийг Говьсүмбэр аймагтай нэгтгэн хоёр мандаттай болгосон юм. Улмаар орон нутгийн 20 тойргоос 52, нийслэлийн есөн тойргоос 24 гишүүн сонгохоор мандатаа хуваарилж, баталсан. Өөрөөр хэлбэл, нийслэлийн мандатаас дөрвийг нь хасч орон нутагт нэмсэн гэсэн үг. Ингэснээр 76 мандатын 31 хувь нь нийслэлд, үлдсэн 69 хувь нь орон нутагт ногдож байгаа юм.

21 аймгаас Дундговь, Говьсүмбэр хоёрыг нэгтгэснээр орон нутаг 20 тойрогт хуваагдаж байгаа бол нийслэлд Багануур, Багахангай, Налайх дүүргийг нэгтэж нэг тойрог болгосноос гадна, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг тус бүр хоёр тойрогт хувааснаар нийслэл есөн тойрог болж байгаа юм. Өмнөх сонгуулиар Чингэлтэй дүүргийн зарим хороог Налайх дүүрэгтэй нэгтгэх гэх мэтээр тойрог байгуулсан. Орон нутагт ч мөн ялгаагүй хил залгаа бус сумдыг хооронд нь нэгтгэж тойрог байгуулж байв. Харин энэ удаагийн УИХ- ын сонгуулийн тухай хуульд нэг сайн заалт орсон нь “Тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн цэсийн хувьд зэргэлдээ байна” гэсэн заалт юм. Тиймээс хил залгаа аймаг, дүүргийг нэгтгэснээс гадна дүүргүүдийг хоёр хуваахдаа хил залгаа хороодыг нэгтгэн нэг тойрог болгосон.

2019 оны жилийн эцсийн байдлаар тойрог тус бүрт хэдэн хүн ам, сонгогч ногдож байгааг дараах жагсаалтаас харна уу. Мөн таны амьдарч буй аймаг, дүүрэг УИХ-ын сонгуулийн хэд дүгээр тойрог болсон, хэдэн мандаттай зэрэг мэдээллийг харах боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Nadtai margax eagliin aalznuud baina uu? Aalziig xarax tutamdaa gishgex es n baina aa.

    0 0 Хариу бичих
  2. Eagliin bandi nar lshig everee urgaxaar exiigee morgobo gedeg shig mongo xaraad ardchilalaar damjuulj ner olood adag suuld n komunistuud pop demjix bolloo. Ene bol gamshig. Bandi nariin mongo xodood end chin shingexgui l l bolov uu!!!!

    0 0 Хариу бичих
  3. говьалтай, булган, дундголь-говьсүмбэр, сүхбаатар зэрэг тойргуудад хоёр мандат биш, нэг байхад л хангалттай байхаар юм, малчин стилийн хөдөө сонголт давамгайлсан жалга довны парламенттай л болох нь дээ янз нь

    1 0 Хариу бичих