Brent газрын тосны үнэ $35 долларын босго давлаа

Лондоны түүхий эдийн ICE бирж дээр 2020 оны долоодугаар сард нийлүүлэх Brent газрын тосны үнэ даваа гарагийн арилжааны төгсгөлөөр 7,94 хувиар нэмэгдэн баррель нь 35,08 ам.долларт хүрлээ. Brent төрлийн нефть хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 9-нд ийм үнд хүрч байв.

Техасын WTI газрын тосны үнэ мөн л  9,55 хувиар нэмэгдэн баррель нь $32,33 доллараар зарагджээ.

Тавдугаар сарын эхээр олборлолтыг хязгаарлах шинэ гэрээ байгуулагдсантай холбоотойгоор газрын тосны үнэ нэмэгдэж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)