УИХ-ын сонгуульд нам, эвсэл, иргэдээс нэр дэвших эрхээ өвөртөлсөн горилогчид АГТ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлэх хуультай. АТГ-т ХОМ бүртгүүлэх хуулийн хугацаа тавдугаар сарын 19 буюу өнөөдрийн 00.00 цагаар дуусгавар болно. Ингэснээр ХОМ-ийг бүртгэх цахим систем автоматаар хаагдахыг АТГ-аас анхаарууллаа.
Өнөөдрийн 10.00 цагийн байдлаар 670 нэр дэвшигч ХОМ бүртгүүлэх цахим эрхээ үүсгэснээс 342 нь баталгаажуулжээ.