МАХН-ын дарга Н.Энхбаярын оронд түүний эхнэр О.Цолмон нэр дэвших үү?

Олон нийт аливаа мэдээллийг ямар ч шүүлтүүргүйгээр, үнэн, худлаа эсэхийг нь нягтлахгүйгээр шууд хүлээн авч цааш нь тараах тохиолдол их гардаг. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр Баянгол дүүрэг нэр дэвшинэ хэмээн шуугих боллоо. Бүр “Баянгол дүүрэгт УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар өрсөлдөж гал гарсан сонгууль болох нь” хэмээн буруу ташаа мэдээлэл тараах болов. Учир нь, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших боломжгүй юм.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял сонссон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглосон заалт бий. Үүнийг МАХН-ын гишүүн, гавьяат хуульч Ц.Шаравдорж тэргүүтэй нэр бүхий иргэд эсэргүүцэж Үндсэн хуулийн цэцэд хандсан ч тухайн зохицуулалт нь Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял сонссон хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх заалт хүчин төгөлдөр хэвээрээ байгаа гэсэн үг. Тэгэхээр МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй юм. Нам нь түүнийг нэр дэвшүүлж болох ч УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шаардлага хангахгүй учраас Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхээс татгалзана.

МАХН түүний оронд хэн нэгнийг нөхөн нэр дэвшүүлэхээс өөр аргагүй. Ийм учраас "МАХН-ын дарга Н.Энхбаяр Баянгол дүүрэгт нэр дэвшинэ" гэдэг нь худлаа мэдээлэл. МАХН-ынхан ч дарга нь нэр дэвших боломжгүй гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч нэр дэвшүүлж байгаа нь тэдний сонгуулийн сурталчилгааны тактик төдий зүйл. МАХН-ынхан “Манай намын даргаас айгаад нэр дэвшүүлсэнгүй”, МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөө “МАНАН бүлэглэлийнхэн надаас айж байгаа юм байна. Тиймэс нэр дэвшүүлсэнгүй” гэж хэлээд сонгуулийнхаа сурталчилгааг эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Гэхдээ тэд энэ технологио өмнөх сонгуулиар ашиглаад ч амжилт олоогүй.

МАХН Н.Энхбаяр даргынхаа оронд түүний эхнэр, Монгол Улсын тэргүүн хатагтай асан О.Цолмонг нэр дэвшүүлэхийг үгүйсгэхгүй. О.Цолмон өмнөх сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байсан ч энэ удаад нэр дэвшилгүй үлдсэн нь санаандгүй тохиолдол биш байж мэднэ. Сонгуулийн ерөнхий хороо нөхрийг нь нэр дэвшигчдийн жагсаалтаас хассаны дараа тэрээр нөхөн нэр дэвших магадлал өндөр. Эсвэл МАХН УИХ-ын гишүүн асан, гавьяат хуульч Ц.Шаравдоржийг нэр дэвшүүлэх үү?  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

  1. ЭНХБАЯРЫГ ЭРХ МЭДЛЭЭС ХОЛ Л БАЙЛГАЖ БАЙВАЛ ҮХСЭН Ч ЯАХ ВЭ ГЭДЭГ ХҮМҮҮС БОЛ ЭЛБЭГДОРЖ НЯМДОРЖ БАГАБАНДИ С БАЯР ГЭЭД БАЙНАА

    0 0 Хариу бичих
  2. Энхбаяр гэр бүлээрээ луйвараар газар байшин барилга tv9 cyваг нам одоо бүр гэр бүлийн өмчлөлдөө төрийг цаашилаад монгол улс энхбаярын гэр бүлийн өмч болчихвийдээ луйвар хулгай хор найруулах төрөлхийн ген

    0 0 Хариу бичих
  3. шиилэгтөмөр өө МАХН -ын дарга Энхбаяр дэвшсэн ч гарна, дэвшихгүй байсан ч гарна яаж гарахыг нь чиний мулгуу толгой толгой ойлгохгүй

    0 0 Хариу бичих
    • Дэвшихгүй байсан ч гарна гэнээ, ха ха. Нэр дэвшиж өрсөлдөхгүйгээр яаж УИХ-ын гишүүн болдог юм бол, ха ха

      0 0
    • Дэвшихгүй байсан ч гарна гэнээ, ха ха. Нэр дэвшиж өрсөлдөхгүйгээр яаж УИХ-ын гишүүн болдог юм бол, ха ха

      0 0
  4. МАНАН-гаас хүн гарахгүй

    0 0 Хариу бичих
  5. Лүндээ, Эрдэнэ, Одонтуяа 3 гарнаааа

    0 0 Хариу бичих
  6. Монголын улс төрийг өнгөлж, өнөөдөртөө Монголд хамгийн хэрэгтэй хүн бол яалт ч үгүй Н.Энхбаяр. амжилт хүсье.

    0 0 Хариу бичих
  7. Энэ нөгөө Хүрэлсүхийн хэлээд байдаг хүн мөн үү? Монгол улсыг Н.Энхбаяр Ерөнхийлөгч та удирдаад байна уу, таны эхнэр удирдаад байна уу гэж олон хүмүүсийн нүдэн дээр хэлж маргааш өглөө нь фургон хулгайлсан хэрэгт дуудагдан золтой л аавын хаалга татахын ирмэг дээрээс уйлан дуугарч уучлал гуйж байж аврагдсан гэдэг.

    0 0 Хариу бичих
  8. Avilga alban tushaaliin hergeer yal shiitgel edelj bsan ni l Enhbayar bolohoos bugd l tuhain gemt hergiig davtan, buleglej uilddeg humuus dee.

    0 0 Хариу бичих
  9. ямар ч ялгаагүй дээ, хэн ч байсан гарахгүй нь тодорхой

    0 0 Хариу бичих
  10. Уралдах донтой шуналтай гэр бүл

    0 0 Хариу бичих
  11. тийм байлгүй дэ.нэр дэвшүүлмээгүй л юм.

    0 0 Хариу бичих