Гэрэл зурагчин Дитер Клейн Европ, АНУ-ын алслагдсан бүс нутгуудаар аялж, орхигдож хаягдсан хуучин автомашинуудын зургийг буулгажээ. Эзэнгүй тал, шигүү ойн гүнд бэдэрсэн түүний аяллын замд тансаг ангиллын Porsche, Сadillac, VW Beetle-ээс эхлээд цэргийн машин хүртэл тааралджээ. "Анх Францын нэгэн жижиг тосгонд өвс ногоонд бүчүүлсэн автомашин хараад үлгэрийн мэт зураглал хийх санаа төрсөн" хэмээн Дитер Клейн ярьж байна.