2020 оны УИХ-ын сонгуульд оролцох 596 нэр дэвшигчийн ХОМ өгөх цахим эрх АТГ үүсгээд байна. Ням гарагийн 22 цагийн байдлаар 160 гаруй нэр дэвшигч ХОМ-ээ бүртгүүлээд байна.

Тус газрын албан хаагчид уртасгасан цагаар ажиллаж байгаа. Нэр дэвшигчдийн ХОМ өгөх хугацаа 5 сарын 19-ний өдрийн 00:00 цагт дуусна. Эх сурвалжийн мэдээлснээр, хуульд заасан хугацаанд хөрөнгө орлогоо мэдүүлээгүй бол нэр дэвшигчийн жагсаалтаас хасагдах юм.