Америкийн "Pearl Jam" хамтлаг шинэ дууныхаа клипэд уур амьсгалын өөрчлөлтийн төлөө тэмцэгч Грета Тунбергийн дүр төрхийг ашиглажээ. Рок хамтлагийн "Gigaton" хэмээх 11 дэх цомогт нь багтсан уг бүээлийг Retrograde гэдэг.
Найруулагч Жош Уэйклийн хэлснээр, Грета өөрийн биеэр зураг авалтад оролцоогүй ч түүний дүрс бичлэгээс ашиглан өөр жүжигчин тоглуулахыг зөвшөөрчээ.
"Тунбергт нь клип таалагдсан тухай захидал ирүүлсэн" хэмээн Уэйкли ярилаа.