СЕХ 14 нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авчээ

Хуулийн дагуу энэ сарын 10-16-нд улс, төрийн нам, эвслүүд сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулсан билээ. Тэгвэл УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцож буй нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг СЕХ хүлээн авах хугацаа өнөөдөр 09.00 цагаас эхэллээ. Одоогийн байдлаар СЕХ баримт бичгийн бүрдэл хангасан 14 хүний баримт бичгийг хүлээн аваад байна.

СЕХ-ны даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийнхэн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг тавдугаар сарын 21-ний өдрийг дуустал хүлээн авах юм.