"Харанхуйн хүлэг баатар", «Интерстеллар» кинонуудын найруулагч Кристофер Нолан шинэ киноны нээлтээ хойшлуулалгүйгээр долоодугаар сарын 17-нд хийнэ гэж мэдэгдсэнийг Independent хэвлэл бичжээ.
Британи найруулагч киноны танилцуулга эхлэх үеэр кинотеатрууд нээгдсэн байна гэдэгт найдаж байгаа аж. ”Крис өөрийн киноны нээлтээр кинотеатруудын шинэ улирлыг нээхийг хүсэж байгаа" хэмээн IMAX-ийн захирал Ричард Желфонд ярилаа.
Түүний зохиолыг нь бичиж найруулсан " Tenet "(Учиг шалтгаан) хэмээх шинэ бүтээлд тагнуулчийн тухай өгүүлэх ба Роберт Паттинсон, Элизабет Дебики, Жон Дэвид Вашингтон нар гол дүрийг бүтээсэн юм.