УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана” хэмээн заасан байдаг юм. Үүний дагуу УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох нам, эвслүүдийн нэр дэвшигчдээ тодруулах хугацаа өнөөдөр дуусна. МАН-ын Бага хурал 11.00 цагаас, АН-ын Үндэсний бодлогын хороо 12.00 цагаас, МАХН-ын Бага чуулган 16.00 цагаас хуралдахаар цагаа товлоод байна.
УИХ-ын сонгуульд дараа 15 нам, дөрвөн эвсэл оролцохоор Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн ч дээр нэр дурдсан намуудаас хэн хэн нэр дэвших нь олон нийтийн анхаарлыг татдаг. Харин одоогийн байдлаар “Шинэ” эвсэлд багтаж буй Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв нам нэр дэвшигчдээ тодруулаад байгаа юм. Нам, эвслүүд нэр дэвшигчдийнхээ нэрсийг өнөөдөр 00.00 цагаас өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгөх ёстой.
Мөн өнөөдөр УИХ-ын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэх хуулийн хугацаа дуусч байна. Бие даан нэрээ дэвшүүлсэн хүмүүс өнөөдөр СЕХ-нд холбогдох материалуудаа хүлээлгэн өгөх ёстой.
УИХ-ын сонгуульд оролцох намууд:
УИХ-ын сонгуульд оролцох эвслүүд: