УИХ-д нэр дэвшигч нь татварын өргүй байх ёстой гэдгийг анхаарууллаа

УИХ-ын сонгуульд оролцох, нам эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа маргааш дуусна. Нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу холбогдох материалуудаа бүрдүүлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгөх ёстой. Тухайлбал, татварын байгууллагаас хугацаа хэтэрсэн татварын өргүй гэсэн тодорхойлолт авах ёстой юм. Үүнтэй холбогдуулан Татварын ерөнхий газраас анхааруулга гаргажээ.

Уг анхааруулгадаа "Сонгуульд нэр дэвшигч нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн татварын өргүй байх шаардлагатай бөгөөд тус хуулийн 32.2.5-т зааснаар татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт авах ёстой. Хэрвээ нэр дэвшигч нь татвар төлөгчөөр бүртгүүлээгүй бол www.etax.mta.mn цахим хуудасны "Татвар төлөгчөөр бүртгүүлэх" хэсэгт дарж, "Хувь хүн" гэх сонголтыг хийн хувийн мэдээллээ оруулан бүртгүүлж, тодорхойлолтоо авна. Хэрэв хугацаа хэтэрсэн өртэй бол нэмэмжлэхийн дагуу цахимаар төлбөрөө төлж, тодорхойлолтоо дахин авах ёстойг анхаарна уу.

Нэр дэвшигч нь ямар нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх шаардлагатай" гэжээ. Татварын тодорхойлолтыг хэрхэн авах зааврыг дараах бичлэгээс үзнэ үү.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Энэ их эов шаардлага байна

    0 0 Хариу бичих