Хабибын аав зүрхний хагалгаанд оржээ

Холимог тулаанч Хабиб Нурмагомедовын аав, дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов зүрхний хагалгаанд оржээ. Амдулманапын найз Рамазан Рабаданов энэ талаар ярьсныг спортс цахим хуудас уламжилсан байна.

Түүний ярьснаар бол Абдулманапын зүрх угаасаа муу, өнгөрсөн зун Германд хагалгаанд орж, эмчлүүлж байжээ. Энэ байдал нь хүндэрч улмаар хагалгаанд орсон бололтой. Хагалгаа амжилттай болсон эсэх, биеийн байдал ямар байгаа зэрэг нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. Тэрээр Москвагийн нэгэн цэргийн эмнэлэгт байгаа юм байна.   

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)