Сонгуулийн маргааш л бут үсрэх Ардчилсан намын түр эвлэрэл

-Ардчилсан намынхны хэрүүл тэмцлийг Монголын төрд халдварлуулж болохгүй-

Сонгууль дөхөхөөр үзэл бодол эрс тэс улсууд нэгдэж элдэв янзын сайхан нэртэй нам, эвсэл байгуулах нь байдаг л үзэгдэл. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй улс төрийн субьектууд санал хураалтын маргааш л салж бутран алга болдог жамтай. Харамсалтай нь, Монголын улс төрийн хоёр гол хүчний нэг Ардчилсан намыг ийм тавилан хүлээж байна уу гэсэн мэдрэмж төрөх болов.

Намаасаа гарч сонгуульд бие дааж өрсөлдөнө гэж байсан Э.Бат-Үүл баатар гэнэт санаагаа өөрчилж, намаасаа дэвшихээр боллоо. Түүн шиг тууштай хүн С.Эрдэнэ, З.Энхболдтой эвлэрч хэл амаа ололцсон гэвэл хэн ч итгэхгүй. Нөгөө хоёр нь ч юмыг амархан мартдаг гэнэн хонгорууд биш. Гагцхүү сонгууль гэдэг том эрх ашиг л хоёр лидерийг түр буулт хийхэд хүргэж байгаа нь тов тодорхой юм. Сонгуульд Ардчилсан нам ялбал С.Эрдэнэ Ерөнхий сайд болно. Харин З.Энхболд УИХ-ын дарга болох нь тодорхой. Ганц суудал олж авахын тулд чөтгөртэй ч нийлэхээс буцахгүй байгаагийнх нь шалтгаан ердөө л энэ. УИХ-д суухдаа үр дүн гаргаагүй ч Эрдэнэтийн христийн шашинтнуудын дэмжлэгийг хүлээсэн О.Баасанхүү, нутагтаа нэр хүндтэй С.Жавхлан нарыг элсүүлж авсан нь үүний жишээ.

Мөн энэ шалтгаанаар намынхаа эсрэг явж магадгүй, явна гээд шийдчихсэн хүмүүсийн амыг түр хааж, эвлэсэн дүр эсгэж буй. Хүчээр хийгдэж буй энэ эвлэрэл сонгуулийн дараа тэртэй тэргүй ил гарна гэж үзэх хүн олон байгаа аж. Гэсэн ч Р.Амаржаргал зэрэг нөлөөтэй кадрууд намаа муухай харагдуулахаас санаа зовоод хэлээ хазаж буй. Намын гишүүдийн дунд газар аваад байсан “Сонгуульд С.Эрдэнээр удирдуулж орж болохгүй” гэсэн яриа ч энэ шалтгаанаар нам дарагдсан. Гэхдээ нэг л зүйл тодорхой. Ардчилсан нам сонгуульд ялж гэмээ нь хагарал бутралаа УИХ-д чирээд орж ирэх болно. С.Эрдэнийг намын даргаас буулгах асуудал Монгол Улсын Засгийн газрыг унагах ажил болно. Нэгэн намын хэрүүл талцал улс орны хэмжээний асуудал болно.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (25)

  1. АН энэ сонгуулаар олонх болноо

    0 0 Хариу бичих
  2. ЯМАР СОНИН ЮМ БИЧДЭГ ЮМ БЭ АРДЧИЛСАН НАМ БҮТ ҮСЭРЭХ ГҮЙ СОНГУУЛЫН ДАРАА УЛСАА ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЖИГДХЭН САЙХАН АЖИЛЛАНА МОНГОЛЫН БҮХ АРД ИРГЭД АРДЧИЛАЛЫГ ЭРЧИМТЭЙ ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Э .ЭРДЭНЭ ДАРГЫН НАМ ОД ШИГ ГЭРЭЛТЭН ГАРЧ ИРНЭ. ТЭГЭЭД ХУВЬСГАЛТ НАМ НӨГӨӨ ТАЛД 7 Н БУРХАН ШИГ ГЭРЭЛТЭЖ МОНГОЛ УЛСЫГ ХАР ДАНСНААС ГАРГАЖ ӨГНӨ ЭНЭ БОЛ БАТ БИЛЭЭ.

    1 1 Хариу бичих
    • Намгийн мэлхий С.Эрдэнэ МАНАН-даа төөрөөд намаг шалбааг дотроол "ОД" шиг гэрэлтэх байлгүй Чи тэгээд тэр намагт нь цуг хэвтээд гэрэлтэйрэй.АН-г бузарласан этгээдүүд та нарыг буудах ч багадана. АН-аас " 3 -н мундаг" хүн гарнаөөр хүн горьдсоны гарз миний охин гарна

      0 0
    • 7 үхмэл од. нарны ойсон гэрэл л болохоос.

      0 0
  3. Энд б.гаа хүмүүсээ ихэнхий нь шоронд явуулаад араар нь Зика тоглолт хийнэ яг өнгөрсөн сонгууль шиг...

    0 0 Хариу бичих
  4. Харваас Урвагч худалч нарын цуглуулга л байна

    1 0 Хариу бичих
    • чулуунаанууд л юм биз дээ. элбэгчулуунууд

      0 0
  5. жавхлан төрийн дээд удирдлагад сонгогдчоод төр нь энэ магсаржаваа соёрхоочээ гэж эргүүтээд. пязда

    0 0 Хариу бичих
  6. шинээр сонгогдлоо гэхэд ороод л хүлээж байгаа загвар нь яг хэвээрээ новшрохоос хойш. бүр хурдан новшролдоно.

    1 0 Хариу бичих
    • юун комнист ардчилсан партизан тэтгэврийн хөгшин бэ. дэлхий солиртой мөргөлдөх үеийн цөмийн мананцар дахь динзаврууд.

      0 0
    • театрын үзэгдэл, мүзейн үзвэр. тэгээд нэг фонтан усан оргилуур заавал.

      0 0
    • манантана

      0 0
    • мангарууд их л айж байгаа юм аа даа ккк

      0 0
  7. Novshuud ingej l taarna.

    1 0 Хариу бичих
    • гудамжинд гарын үсэг цуглуулах гэж царай алдаад хэцүү байна гэсэн. аргагүй

      0 0
  8. Ta buhend amjilt husye.Yalaltand hureerei

    1 1 Хариу бичих
  9. Лаларууд хуцалгүй зайл

    1 1 Хариу бичих
  10. Улс төрийн нам нэртэй хүний оронцог болсон этгээдүүдийн цуглуулага улс орныг шимэгчилж туйлдуулж гүйцэж байна даа.Өөрчлөх л хэрэгтэй.

    3 0 Хариу бичих
  11. Бүгд зайл та хэдэн новш.г үзэн ядаж б .наа.битгий үзэгд

    2 0 Хариу бичих
  12. Ман-ч хэрvvл байдаг харинч хэн нь хэн вэ гэдгийг сайн таниулж огдог нь сайн талтай

    0 0 Хариу бичих
  13. Хог новшийн цуглуулга

    2 0 Хариу бичих
  14. Эрдэнэ ЕС болвол яана аа нээрээ. Хүрэлсүхээс Эрдэнэ гэдэг чинь арай л дэндүү доошоо орох нь ээ

    5 1 Хариу бичих
    • Эрдэнэд нэг урианхай жирэмсэн эм ноогддог шд

      5 0
    • өргөл барц хандив нь зодоод байгам бишүү. 400 саяас-тэрбум.

      0 0
    • Чамайг зодохгүй ээ бүү ай.ккк

      0 0