Хоккей ихээхэн гэмтэл бэртэлтэй спорт. Үндэсний хоккейн лигийн тоглолт коронавирусийн дэгдэлтийн улмаас завсарласан нь хоккейчдад гэмтэл бэртлээ эмчлүүлэн спортод эргэн ирэх боломж өгчээ.
СТИВЕН СТЭМКОС (ТАМПА-БЭЙ)

Үзүүлэлт: 57 тоглолт, 66 (29+37) оноо, +14
Гуравдугаар сарын эхээр «Лайтнинг» багийн ахлагч биеийн дунд хэсгийн тогтворжуулах булчингийн мэс засалд орсон. Байдал хэвийн байсан бол плей-офф-ын хоёрдугаар шатанд л талбайд гарахаар байлаа. Ер нь бол «Тампа» ихээхэн хүчтэй харагдан Стэмкосын солих нь асуудал биш байв. Гэхдээ гол тоглолтод түүний туршлага авъяас шаардлагатай. Клубын ерөнхий дасгалжуулагч Жон Купер түүнийг талбайд гарахад бэлэн гэжээ.
ДУГИ ХЭМИЛТОН (КАРОЛИНА)

Үзүүлэлт: 47 тоглолт, 40 (14+26) оноо, +30
Нэгдүгээр сарын дундуур Хэмилтон "Каролин"-ы гол хамгаалагчаас гадна "Норрис Трофи" шагнал горилогчдын нэг байлаа. Ташаан толгойн гэмтэл канад хамгаалагчийн хувьд улирлын төгсгөл мэт санагдаж байв. Одоо Хэмилтон гэмтлээ эдгээж дахин тоглох боломжтой.
ЖЕЙК ГЕНЦЕЛ (ПИТТСБУРГ)

Үзүүлэлт: 39 тоглолт, 43 (20+23) оноо, +11
"Питтсбург" гол мэргэн буучаа энэ улиралд багтаа туслах нь өнгөрлөө гэж бодож байсан байх. Арванхоёрдугаар сарын 31-нд тэр мөрөндөө мэс засал хийлгэсэн ба сэргэж эдгэртэл нь хагас жил хэрэгтэй байв. Харин одоо багийн менежер Жим Рутерфорд америк довтлогчоо багтаа хэрэг болно гэсэн итгэлтэй байна.
МИККО РАНТАНЕН (КОЛОРАДО)

Үзүүлэлт: 42 тоглолт, 41 (19+22) оноо, -2
Тоглолт завсарлах цагаар "Колорадо" гэмтэл бэртэлтэй тоглогчдоор бараг дүүрсэн байв. Тэдний гол тоглогчид Кадри, Грубауэр, Бураковски, Маккиннон гэмтэл авчээ. "Эвеланш"-ийн гол довтлогч Рантанены эгэм хугарсан ч эмчилгээ бараг дуусч баг шийдвэрлэх тоглолтуудад бэлэн болжээ.
СЭТ ЖОНС (КОЛАМБУС)

Үзүүлэлт: 56 тоглолт, 30 (6+24) оноо, «+10»
Жон Тортореллын "Коламбус"-т Жонс гол хамгаалагчдын нэг бөгөөд хоёрдугаар сард тэр өвдөгний мэс засалд орон 2,5 сараар жангсаалаас гарсан байв. Одоо тоглолтын жагсаалтад «Коламбус» уайлд-кард хэсэгтээ сүүлчийн байранд байгаа. Жонс сарын өмнө талбайд гарч туршилт шүүлгээ даваад багтаа туслахад бэлэн болжээ.
ВЛАДИМИР ТАРАСЕНКО (СЕНТ-ЛУИС)

Үзүүлэлт: 10 тоглолт, 10 (3+7) оноо, «-2»
Довтлогч тоглолтын улирлын эхэнд мөрөндөө гэмтэл аван жагсаалаас гарсан байв. Хэрэв улирал сэргээгдлээ гэхэд тэр бүрэн бэлэн болжээ.
ЯКОБ МАРКСТРЕМ (ВАНКУВЕР )

Үзүүлэлт: 43 тоглолт, 2,75 хаалтын коэфицент, 91,8% торгуулийн цохилтын хаалт
Маркстрем өнөөгийн Ванкуверт маш чухал тоглогч. Түүний тоглолт нь залуу багт оноо бүрийн төлөө тоглох боломж гаргадаг. Хөлний хэсгийн гэмтэл Маркстремыг хэсэг хугацаанд зовоож байв. Харин одоо гэмтэл бүрэн эдгэрч тэр тоглолтод бэлэн болжээ.
МАРК СТОУН ( ВЕГАС)

Үзүүлэлт: 65 тоглолт, 63 (21+42) оноо, +15
Биеийн доод хэсэгтээ бэртэл аваад байсан Марк Стоуны гэмтэл бүрэн эдгэрч багаа удирдан урагшлахад бэлэн болжээ. Өөрөө бараг бүрэн эдгэрсэн тоглолтод бэлэн гэж байгаа.
ЭРИК КАРЛССОН ( САН-ХОСЕ)

Үзүүлэлт: 56 тоглолт, 40 (6+34) оноо, -15
"Сан-Хосе" плей-офф-т шалгарах боломжгүй шахуу байгаа. Тэгээд л гарынхаа эрхий хурууг хугалсан Эрик Карлсоны гэмтлийг шуурхайлан эмчлээгүй. Харин одоо швед хамгаалагч багтаа тоглоход бэлэн болжээ.