Сальвадор Далийн төрхтэй баг  Испанийн “Цаасан байшин” цуврал киноны гол дүрийг гүйцэтгэдэг. Гэмт хэргийн тухай өгүүлэх энэ цуврал Netflix платформ дээр хоёр улирлын турш үзэгчдийг байлдан дагуулж буй. Гэхдээ дуулиант олон ангитын шүтэн бишрэгчдийн дунд  профессор ба компани яагаад ийм баг сонгов гэсэн эргэлзээ таамаг хөвөрсөөр байна.

Цагдаагийн байцаагч Ракель Мурильо кинондоо бас ийм асуулт тавьж байсан ч хариулт аваагүйг санаж байна уу.

Цувралыг бүтээгчид Сальвадор Далийг яагаад сонгосноо ч тайлбарласангүй. Харин @lacasadepapel хаяг дахь тусгай илгээлтдээ киноны гол баатруудад баг  ямар сэтгэгдэл төрүүлдэг хуваалцжээ.

@LACASADEPAPEL

Альваро-«Профессор» Морте

“Миний хувьд энэ баг олон  санааг илэрхийлдэг. Нэн түрүүнд эсэргүүцлийн урам зоригийг илэрхийлнэ. Жижигхэн жараахай аварга загасны эсрэг зогсох хүч тэнхээг олж буй танил мэдрэмж үзэгчдэд төрсөн байх. Бид тийм л мэдэмжээр тоглож байсан. Энэ баг нь шудрага бусын өмнө бидний нэгддэг тэрслүү санааны илэрхийлэл юм.

Хайме-«Денвер» Лоренте

“Баг бол миний амьдралын бүхий л харилцааны түвшинд чухал үе гэдгийг эрхбиш та хараа биз дээ”

Эстер-«Стокгольм» Холли

“Баг бол аялал. Мэргэжлийн болон хувийн түвшний шидэт аялал юм”.

Альба-«Найроби» Флорес

"Энэ бол одоо бидний байгаа сюрреалист галзуурал"

Дарко-«Хельсинки» Перик

“Үүнийг агуу гайхамшгийн солиорол гэнэ”!

Педро-«Берлин» Алонсо

“Далийн баг нь хүчтэй эр зоригийн бэлгэдэл бөгөөд зүгээр нэг зураачтай холбоогүй, хил хязгаарыг даван туулсан, эсэргүүцлийг ёжлолтой бүтээсэн хүнийх”

Лука-«Марсель» Перос

“Тэсвэр тэвчээрийн шүтээн. Энэ багийн дүрээр ч Сальвадор Дали агуу хүн билээ”

Гэхдээ “Цаасан байшин"-г бүтээгчдийн урам сэтгэмж хүн бүхэнд таалагдсангүй. Зураачийн өвийг хамгаалах сан дүр төрхийг нь хууль бусаар ашиглаж байгааг шүүмжилжээ. Гэтэл олон ангит киног бүтээж буй Vancouver Media компани Далийн сангаас албан ёсны шаардлага ирээгүй гэлээ. “Баг нь зураачийг санагдуулсан дизаины элемент. Дали эхлээд алдаршуулсан ч гэсэн ямар ч хүн ийм сахалтай байж болно биз дээ” гэсэн тайлбараар хариултаас бултав. Испанийн соёлыг сайн мэдэх хүмүүс Далийн багийн ард Испанийн олонд танил уран сайхны бэлгэдэл нуугдаж байна гэж үзэж байна. Далийн дүрд зохиомол баатар Кихот ноёнд ханддаг шигээ л испаничууд шүтэн биширч байдаг юм.