Францын теннисийн холбооны Ерөнхийлөгч Бернар Жудичелли “Их дуулга” цувралын нэг "Ролан Гаррос" тэмцээнийг хаалттай цэнгэлдэхэд үзэгчгүйгээр явуулж магадгүйг хэлжээ.
Францын аваргын нээлттэй тэмцээнийг энэ намар явуулахаар хойшлуулаад байгаа. Тэмцээн үзэгчидгүй ч явагдах ч ивээн тэтгэгчид, телевизийн эрхийн худалдаа зэргээр сонирхол татахуйцаар зохион байгуулна гэж Жудичелли хэллээ. Олон улсын АТР ба WTA эвслүүд өнгөрсөн гуравдугаар сард теннисний бүх тэмцээнийг зургаадугаар сарын 7 хүртэл дараа нь долоодугаар сарын 13 хүртэл хойшлуулсан юм.