Энэ оны эхний улиралд БНХАУ-ын Монгол Улсаас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 2.73 сая тонн буюу өмнөх оны мөн үеэс 60 хувиар буурчээ.
Тэгвэл, Австралиас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 91 хувиар нэмэгдэж 14.7 сая тоннд, ОХУ-аас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 15.3 хувиар өсч 1.32 сая тоннд хүрснийг Монголбанкнаас гаргасан санхүүгийн тоймд дурьдсан байна.
Австралийн “South 32” уурхайн үйлдвэрлэл 1-р улиралд 1.17 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 3 хувиар буурсан бол өмнөх улирлаас 17.9 хувиар нэмэгдсэн байна. Тус компанийн улирлын тайланд оны эхний улиралд нүүрсний үйлдвэрлэл КОВИД-19-тэй холбоотойгоор тасалдаагүй гэж мэдээлэв.