Монгол Улсын Үндэсний мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг 2020 онд шинэчлэн боловсруулж байна. Энэхүү үнэлгээ нь Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж хар болон саарал жагсаалтад ороход ашиглагдах юм байна.

Үүний хүрээнд, манай улсад иргэний нийгмийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудыг мөнгө угаах гэмт хэрэгт өртөх эрсдэлийн талаарх судалгааг шинээр авч байна. Тиймээс ашгийн бус байгууллагын мөнгө угаах гэмт хэрэгт өртөх эрсдэлийг үнэлэхэд шаардлагатай байгаа мэдээллийг өгөх хүсэлтэй байгууллагууд ЭНЭХҮҮ асуумжийг бөглөж болох юм.