Шакил О’Нил: НБА энэ улирлыг цуцлах хэрэгтэй

Хойд Америкийн сагсан бөмбөгийн “Алдрын танхим”-ын гишүүн Шакил О Нил 2019-20120 оны улирлыг цуцлах ёстой гэж үзэж байгаагаа иэлэрхийлжээ.  

Тэрээр “USA Today“ сонинд өгсөн ярилцлагадаа “Бүгд гэр, гэртээ харьж, эрүүл болсныхоо дараа шинэ улиралдаа эргэж ирэх хэрэгтэй. Аваргыг тодруулалгүй орхилоо гээд алдах зүйл байхгүй. Аваргалсан баг хүндлэл хүлээх ч үгүй. Нөхцөл байдал гурван сарын өмнөхөөс маш өөр болсон, бас тэмцээнийг үргэлжлүүлбэл шинэ формат сонгож авах нь тодорхой байгаа. Ийм үед сураггүй баг санамсаргүй аваргалах магадлал өсдөг. Түрүүллээ ч хүндлэл хүлээхгүй. Хамгийн гол нь иргэдийнхээ аюулгүй байдлыг бодох ёстой. Дараагийн улиралд эргэж ирцгээ” хэмээн уриалжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. ШАК н зүгээс тэгж хэлхэд ч амархан л даа .

    0 0 Хариу бичих
  2. Хаха энэ нсандаа сагс үзэхгүйн бналдаа 2019-20120 пэээээ хахаа

    0 0 Хариу бичих
    • Наад спортоо март

      0 0