АНУ-ын холимог тулааны тамирчин Хенри Сехудо зодог тайлж байгаагаа зарлалаа. Тэрээр өнөөдөр болсон UFC249 тулааны үдшийн дэд оргил тулаанд Доминик Крузыг хоёрдугаар үед нокаутаар ялж, хэт хөнгөн жингийн аварга цолоо хамгаалаад байсан юм.
Тэрээр тулааны дараа хөгжөөн дэмжигчид болон холбооны тэргүүн Дана Уайтад талархал илэрхийлээд зодог тайлж буйгаа зарласан байна. Тэрээр холимог тулааны дэвжээнд 16 тулалдаж, нэг ч ялагдаагүй сүрдэм амжилттайгаар дэвжээгээ орхиж байна.
Хенри Сехудо холимог тулаанч болохоосоо өмнө чөлөөт бөхөөр хичээллэж, Бээжин 2008 зуны олимпийн наадмаас алтан медаль авч байв.