Фергюсон Нурмагомедовыг хулчгар гэв

Америкийн тулаанч Тони Фергюсон UFC-ын аварга Хабиб Нурмагомедовыг тулаанаас зугтаасан хулчгар гэж хэлжээ. Цахим хэвлэлийн хурлын үеэр Фергюсон "Тэр тулаанаас зугтсан. Конор МакГрегор ч адилхан. Тэд намайг дараагийн тулаанд дуудсан ч өөрсдөө алга. Энд Конор ч, Хабиб ч байхгүй. Тэд гэртээ бүгэж байгаа. Энд би л байна" гэжээ.

Тавдугаар сарын 10-нд тэрээр Флорида мужийн Жексонвилл хотод болох UFC 249 тэмцээнд Жастин Гэйжтэй тулалдах юм. Тэмцээн үзэгчгүйгээр явагдахаар орон нутгийн спортын комиссоос зөвшөөрөл авчээ.

Эхэндээ Нурмагомедов Фергюсоны өрсөлдөгч болох ёстой байв. Тулааныг дөрөвдүгээр сарын 19-нд хийхээр төлөвлөж байсан ч Нурмагомедов цар  тахлын улмаас ОХУ-аас чадаагүй тул тулалдахаас татгалзжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)