Мэргэжлийн боксын хүнд жингийн домогт аваргуудын нэг Майк Тайсон дэвжээндээ эргэж ирэхээр бэлтгэл хийж эхэлсэн талаар хэвлэлүүд өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл түүний өрсөлдөгчийнх нь нэр тодорхой болжээ. Шинэ Зеландын боксчин Сонни Билл Уильямс “Төмөр” Майктай туладахаар болсон байна. 34 настай энэ боксчин мэргэжлийн рингэнд долоо тулалдаж, бүгдэд нь ялсан нэгэн аж. Майк энэ тоглолтод ялбал Эвандер Холифильдтэй тулах хувилбар ч гарч ирж магадгүй байгаа талаар хэвлэлүүд бичиж байна.
Майк Тайсон нь Кас ДАматогийн удирдлагад бэлтгэл сургуулилалт хийж, 1986 онд 20 настайдаа дэлхийн аварга болж байсан билээ. Майк энэ тоглолтоос нэг сая ам.долларын шагнал авах гэнэ.