SpaceX ба Тесла компанийг үндэслэгч Элон Маск, Канадын дуучин Граймс (Клэр Алис Баучер) нар хоёр хоногийн өмнө хүүтэй болсон . Хосууд хүүдээ Х Æ А-12 гэсэн өвөрмөц нэр өгчээ. Граймс ховор нэрний учрыг тайлбарласан байна.
Түүний ярьснаар X нь үл мэдэгдэх хувьсагч, Æ эльфийн цагаан толгойн AI гэсэн товчлол бөгөөд хайр эсвэл хиймэл оюун ухаан гэсэн утгатай. A-12 бол тэдний дуртай Америкийн тагнуулын нисэх онгоцны загвар . А бас түүний дуртай дуу болох The Archangel-ийг илэрхийлж байгаа гэнэ.
Элон Маск, Граймс нар 2018 оноос болзох болсон юм. Маск өмнөх гэрлэлтээсээ таван хүүтэй бол дуучин бүсгүй анхны хүүхдээ өлгийдөн авчээ.