2000-аад оны эхэн үеийн Оросын хөгжмийн ертөнцийн тод оддын нэг Андрей Губины гадаад төрх танигдахааргүй өөрчлөгджээ. Энэ жил 46 настай дуучны зураг түүний шүтэн бишрэгчдийнх нь шинэ хуудсанд тавигдсан юм байна. Түүнийг хөгширч, өөрчлөгдсөнийг нь хараад шүтэн бишрэгчид нь нулимсаа барьж чадахгүй байгаа ажээ. Өнөөдөр Оросын шоу ертөнцийн том од, элбэг хангалуун нэгэн байх бүрэн боломжтой байтал ингэж яваа нь хүмүүсийг маш ихээр эмзэглүүлсэн байна.
Тэд А.Губиныг 90-ээд оны үеийн бусад оддын нэгэн адил тайзнаа эргэн ирж, амжилт бүтээл дагуулаасай хэмээн хүсч байгаа аж.
А.Губин нь мэдрэлийн гаралтай өвчний улмаас тайзнаас буусан гэдгээ хэдэн жилийн өмнө олон нийтэд ярьж байсан бөгөөд энэ өвчин нь эмчилгээгүй болохыг нуугаагүй юм.