Монголын медиа корпорац 5 дахь жилдээ мэдээ мэдээллийн сувгууд (“Eagle news” телевиз, Eagle.mn сайт, “Үндэстний ТОЙМ сэтгүүл”) дээрээ түшиглэсэн “Боловсрол медиа экспо”-г зохион байгуулж байна. Медиа экспогийн онцлог нь хэн ч, хаанаас ч, хэзээ ч уг экспод оролцож, мэдээлэл авч, сонголтоо хийж болно. Орон зай, цаг хугацаанд баригдалгүйгээр, хөдөө, хот хийгээд улс орны хил хязгаар, хол ойрын ялгаагүйгээр мэдээллийн тэгш боломжийг энэхүү медиа экспо олгож байгаа юм.

Бид өмнөх жилүүдийн медиа экспог амжилттай зохион байгуулсан туршлагатай. Үүндээ тулгуурлан энэ удаагийн боловсролын салбарын медиа экспог энэ сарын 15-наас зохион байгуулж байна. Экспо гэхээр үзэсгэлэн, яармагийн талбай, павильон, лангуу төсөөлөх хэрэггүй. Интернэтийн сүлжээ, компьютер, нөүтбүүк, таблет, ухаалаг гар утас сэлт байхад л болно. Медиа экспогийн онцлог энэ. Гэрээсээ, ажлаасаа, автобус, унаанд явахдаа, хөдөө сумын төвөөс, малын бэлчээр дээрээс, хилийн чанадаас, ер нь хаанаас ч энэхүү экспод оролцож болно. Боловсролын салбарын талаарх бүхий л мэдээллийг авч, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулиудтай танилцаж, сонголтоо хийх боломжийг бүрдүүлэх юм.

Манай улсын нийт хүн амын 90 орчим хувь буюу хоёр сая 656 мянган хүн интернэт хэрэглэдэг. Тэгэхээр медиа экспог ийм тооны хүн үзэх боломж нээлттэй гэсэн үг.

Аль нэг үзэсгэлэнгийн танхимд болдог экспог үзсэн хүний тоо ийм хэмжээнд хүрдэггүй. Тийм боломж ч үгүй. Орон зайн багтаамж, цаг хугацааны боломж, бүр нарийн ярьвал авто замын түгжрэл, автобус унааны хангамж гээд олон материаллаг бэрхшээл хүндрэл, дэд бүтцийн асуудал үүнд нөлөөлдөг. Тэгвэл интернэтэд холбогдоод л экспогоор аялах нь хамгийн орчин үеийн шинэлэг шийдэл.

Боловсрол гэдэг үг хэрэглээ талаасаа, энгийнээр бол сонголт юм. Хүүхдээ хоёр нас хүрэхэд л ямар цэцэрлэгт өгөх вэ гэсэн асуулт, сонголт тулгарна. Тав, зургаан нас хүрэхэд нь аль сургуульд элсүүлэхээ сонгох болно. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөх охид, хөвгүүдийн өмнө эзэмших мэргэжил, суралцах сургуулиа сонгох сорилт тулгарна. Их, дээд сургуулиа төгсөөд, эсвэл сурч байх хугацаандаа гадаадын их, дээд сургуульд суралцах, үргэлжлүүлэн магистр, докторын хөтөлбөрт хамрагдах эсэх нь тухайн оюутны сонголт. Ийм олон сонголтуудыг зөв хийж чадаж гэмээнэ мэдлэг, боловсрол, мэргэжлээрээ дэлхийд өрсөлдөх боломжтой. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 20 хувь нь эзэмшсэн мэргэжилдээ сэтгэл дундуур байдаг гэсэн судалгаа бий. Энэ бол дээрх сонголтуудаа буруу хийсэн гэсэн үг. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллеж гээд олон сонголтын өмнө буй эцэг эхчүүд, залуучуудал “Боловсрол медиа экспо” үүд, хаалгаа нээлээ. Энэ үүд хаалга нь хүссэн үед тань үргэлж нээлттэй байх таны компьютер, таблет, гар утасны тань дэлгэц л байх юм.

“Боловсрол медиа экспо”-гоор Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллеж, МСҮТ-үүдийн дэлгэрэнгүй танилцуулга, элсэлтийн журам гээд бүхий л мэдээллийг нэг дор төвлөрүүлнэ. Тэдгээрээс өөрийн сонголтоо хийхэд тань туслах ерөнхий мэдээллүүдийг ч мөн багцлан хүргэнэ. Үзэгч, үйлчлүүлэгчдийнхээ гэрт нь, гарт нь шууд хүрэх “Боловсролын медиа экспо” таныг зорин очиж байна.

Энэ удаагийн “Боловсрол медиа экспо” нь дэлхий даяар тархаад буй коронавирусийн улмаас ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулиуд хаалгаа барьсан, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон үед болж байгаагаараа илүү онцлогтой, бас ач холбогдол өндөр. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Үүнд боловсролын үзэсгэлэн, яармагууд ч орж байгаа. Тиймээс 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийг цахимаар явуулах шийдвэрийг салбарын яамнаас гаргаад байна. Тиймээс үр хүүхдийнхээ болон өөрсдийнхөө эрүүл мэндэд эрсдэл учруулахгүйгээр байгаа газраасаа хүссэн сургуулиа сонгох, сургуулиа санал болгох боломжийг “Боловсрол медиа экспо” олгож байна.

Танхимд зохион байгуулагддаг экспо 2-3 хоног үргэлжлэхэд зорьж ирдэг хүмүүсийн тоо 3-10 мянгад эргэлддэг гэсэн судалгаа гарсан. Тэгвэл медиа экспо нь хүртээмжийн хувьд 50 дахин их буюу нэг дор 300-500 мянган хүнд хүрэх юм.

Мэргэжлийн сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээлэл, их дээд сургуулиудын давуу тал, танилцуулга, ярилцлагыг хүргэж байна. Ингэснээр сургуулиа танилцуулах гэж буй удирдлагууд, сургуулиа сонгох гэж буй сурагч, оюутнууд эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүйгээр мэдээллийг нэг дороос авах хамгийн том боломжийг “Боловсрол медиа экспо” олгож байна.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг

Элсэлтийг цахимаар авах шийдвэрийн хүрээнд халдварт цар тахлын энэ үед олон нийтийн газраар явах зэрэг эрсдэлээс сэргийлэхэд тань туслах “Боловсрол медиа экспо” үүд хаалгаа нээгээд байна. Боловсролын салбар, тэр дундаа цахим элсэлт, сургуулиудын талаарх бүхий л мэдээллийг нэг дор нэгтгэн төвлөрүүлж хүргэсээр байна. Сургуулиа санал болгох, сургуулиа сонгох гэж буй хэн бүхэнд бидний үүд хаалга нээлттэй.

Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 28567 хүүхэд төгсөж байгаа. Үүн дээр өмнөх жилүүдэд ерөнхий боловсролын сургууль төгссөн ч их, дээд сургуульд элсэж чадаагүй хүүхдүүд нэмж тооцогддог. Дөрөвдүгээр сарын 15-нд элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хаагдахад 30822 хүүхэд бүртгэлээ баталгаажуулжээ.