Москва хотын таван эмнэлэгт хиймэл оюун ухааны тусламжтайгаар коронавирусээр өдөөгдсөн 400 гаруй хатгааг оношилжээ. “Гурав дахь санал” нэртэй уг технологийг өмнө нь рентген зургаар хорт хавдрын анхны үеийг оношлоход ашиглаж байсан юм. Одоо харин коронавирустай тэмцэхэд ашиглаж байна.
Коронавирусийн халдварыг хатгаанд хүргэхгүйн тулд уушгины рентген зургийг нейроны сүлжээгээр тайлан судлаад хаана вирусийн хатгаа үүссэнийг олж тогтооно. Ингэхдээ хатгааны дөрвөн гол шинж тэмдгийн оношилгоо нь 94 хувийн нарийвчлалтайгаар наар хийгдэж байгаа гэнэ.
Үл ялиг сэжиг гарахад нейросүлжээ нь цусны үзүүлэлтийн оншилгоонд шилжин бусад шинж тэмдгийг хайдаг байна.Ийм маягаар хиймэл оюун ухаан COVID-19 халдварын эхэнд нь оношлох болжээ. Өнөөдөр коронавирустай өвчтөнүүд уушги нь ихээхэн гэмтсэн үедээ эмнэлэгт ирдэг. Мөн эмнэлэгт өвчнийг тэр болгон хурдан оношилж чадахгүй байгаа. Учир нь нэгэн зэрэг олон хүнд яаралтай рентген онош гаргах боломжгүй. Ийм нөхцөлд нейро сүлжээг ашиглах нь онош тавих хугацааг ихээхэн хурдасгадаг ажээ.
Үүний зэрэгцээ хиймэл оюун ухааны сүлжээ нь өвчтөний биед гарах өөрчлөлтийг хянан тухай бүрт нь эмч нарт мэдээлнэ.
Төслийг бүтээгчид тусламжаа өргөжүүлэхэд бэлэн тул ойрын хугацаанд неро сүлжээг эмнэлгүүдэд нэвтрүүлэхээр амалжээ.