208 бие даагч УИХ-ын сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүлээлгэн өгчээ

Үндэсний аудитын газраас УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авсан талаараа мэдээлэл хийлээ. Ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис "Бие даагчид мөрийн хөтөлбөрөө өгөх хуулийн хугацаа өнгөрсөн баасан гаригт дууссан. Мөрийн хөтөлбөр нь хуульд нийцэж байгаа эсэхийг Үндэсний аудитын газраар шалгаж дүгнэж гаргана. Нийт 208 бие даагчийн мөрийн хөтөлбөрийг хүлээж авсан. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн замыг хаасан. Үүнтэй холбоотойгоор 10 гаруй хүн мөрийн хөтөлбөрөө орон нутгаас цахимаар ирүүлсэн. Хөдөлгөөний хязгаарлалт дууссан учраас цахимаар мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн хүмүүсийг эх хувиар нь аудитын байгууллагад авчирч өгөх хэрэгтэй" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)