УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд аудитын байгууллагын нийт зардлын 20 хүртэлх хувийг шинжээч томилоход зарцуулах тухай зохицуулалт оржээ. Үүнийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэтэрхий өндөр зардал хэмээн эсэргүүцлээ. Тэрээр "Аудитын шинжээч томилох зардлыг эргэж харахгүй бол болохгүй нь. Нийт зардлын 20 хүртэлх хувийг үүнд зарцуулна гэдэг хэтэрхий их мөнгө. Аудитын байгууллага одоо 22 тэрбум төгрөгийн зардалтай. Үүнээс 4.4 тэрбум төгрөгийг нь шинжээч томилоход зарцуулна гэвэл хэтэрхий их мөнгө болно. 10 хувийг нь зарцуулахад л хангалттай" гэлээ.