Лангуучин ба таксичин

Монголд хамгийн түгээмэл болчихсон хоёр мэргэжлийг би нэрлэж байна. Сайхан сэтгэлтэй монгол хүний тухай өгүүлэх гэж байгаа биш, цаагуураа улсаа хорлож буй үйл явдлыг нэрлэх гэж байна. 

Монгол хүнд хэзээ ч мөнгө байдаггүй, үргэлж мөнгөний дутагдалтай, мөнгөний гачаал гачлан ямагт, төрд нь чмөнгө байдаггүй, үргэлж л зардал хэмнэлт, Ерөнхий сайд нь албаа авахдаа “Мөнгө ол!” гэсэн ганцхан маш хатуу даалгавартай. Төр-засаг нь мөнгө олох гэж махаа цайна, ертөнцөөр нэг гуйлга, зээл, тусламж, үнэгүй юмны эрэл. Мөнгө олчихтой зэрэг зарцуулах ухаанаа хэзээ ч олохгүй. Тиймдээ арван хэдэн Засгийн газрыг үдчихсэн, Засгийн газар нь ямагт булаатай тэсрэх бөмбөгөн дээр. Гучин жил ингэж явлаа. Боллоо юм биш үү!?

Яг энэ өнцгөөс хамгийн түгээмэл болчихсон хоёр мэргэжлийг би шүүмжлэх гэж байна. Эх орондоо юу бүтээж, ядаж өөртөө юу бүтээж байна вэ гэдэгт.

Хотын төвд, хүн олонтой худалдааны төвд миний сайн танил нэг нөхөр лангуу түрээслээд лав 20 гаран жилийг үдэж байна. Өмнөд хөршөөс элдэв жижиг сажиг юм авчирч лангуугаа дүүргээд зардаг. Ер нь заръя заруулъя гэвэл юу ч авч тавихад бэлэн. Эхлээд мань хүн тэндээ байнга сууж ажилладаг байлаа. Насны эрхээр хөгшрөөд хүүгээ суулгадаг боллоо. Хүүгээ дагалдуулж сургаж хэдэн жилийг хамт авлаа. Очих тоолонд л хоёулаа сууж байдагсан. Дараа нь өөрөө яваад хүүдээ лангуугаа үлдээжээ. Хүү нь дээд боловсролтой, диплом ромботой. Хуучны ойлголтоор, бас миний ойлголтоор бол лангууны ард сууж байх залуу биш санж. Гоё өндөр залуу, хэрдээ боловсролтой. Сургууль төгсгөөд лангуу бараадсан тул мэргэжил ба сурснаа мартсан байх, одоо өөр ажлын ямар ч байранд лав тэнцэхгүй, бас гоонь. Гэр бүлээ зохиох хамаг цагаа лангууны ард өнгөрөөчихсөн. Гэр бүлийн “өмч” лангуунаас өөр тэр айлд гэрэл гэгээтэй, орлоготой ямар ч суваг байхгүй. Шалгаагаад үзтэл хүү нь ярьж байх юм аа. Орлого олно, баяжина, хөлжинө гэж байхгүй. Зарим өдөр ганц ч бараа зарагдахгүй. Түрээсээ л төлж байвал барав гэх нь тэр. Хайран сайхан залуу, хайран ч залуу нас. Нас нь дөч гараад явчихсан. Гэвч аав ээж нь захиж үлдээсэн тэр лангууг сахиж суухаас өөр арга байхгүй. Би тэр залууг харах тусам өр өвдөнө. Нүднийх нь гал мөд унтарчих вий. 

Лангуучдад ердөө ганцхан аминч хүсэл бий. Лангуугаа алдчихалгүй манаж байх, ажлын байраа хадгалах. Монгол Улсын зах зээлийн багтаамж, хүн ардын хэрэгцээ хэрэглээ, худалдан авах чадвар, барааны их илүүдэл, мөнгөний ханш тэдэнд ердөө падгүй. Ерөөсөө эх орны хөгжил дэвшил, улс төр, эдийн засаг ч падгүй. Лангуу нь л чухал. Амиа хичээсэн тун арчаагүй дүр зураг.

Лангуучны хувь заяаны түгээмэл дүр зураг нь энэ. Би Монгол Улсынхаа хэмжээнд жишээ болгож нэг лангуу ба лангуучин нэг залуугийн тухай өгүүлж байна шүү. Юүхэн хээхэн, гял цал, гүйчихэж магадгүй гэсэн юм болгоныг авчирч хэдэн биендээ 30 жил тасралтгүй зарлаа. Зарагдахаасаа зарагдахгүй нь их боллоо.

Энд бичсэнийг бизнес гэх үү? Орлого гэх үү? Улсын хөгжил гэх үү? Үр дүн байна уу? Үүнийг би УИХ-ын эрхэм гишүүдэд хандаж хэргээр тавьж байна. Үүнийг өөрчлөх хууль, сэтгэл Та нарт алга уу? 

Тэр залуугийн байдал, өмнөх эцэг эхийнх нь байдлыг ажваас давуу талууд байнаа байна. Хэнд ч захирагдахгүй, түрээсийн мөнгөнөөс өөр хэнд ч татвар төлөхгүй, ажлын цаг нар гэж байхгүй, нэгэн биеэ зовоохгүй, хувь төөргөөрөө, зоргоороо амьдарч байгаа монгол гэр бүл. Нүүдэлчдийн төрмөл зан чанар болох эрх чөлөөт байдал тэр айлд байна. Мөнгө орлого, хур хөрөнгө байхгүй ч хэнээс ч үл хамааран аз жаргалтай амьдарч байна. Давуу тал нь ердөө л тэр. Түүнийхээ төлөө хэдэн зуу, бүр мянга мянган монголчууд “эрх чөлөөт бизнес”-ээ эрхлэн байна. Лангуучдын тухайд ердөө ийм.

Таксичны тухайд. Өглөө өдөр хаана л бол хаана, “Машин авах уу?”, “Унаа авах уу?”, “Такси авах уу?” гэсэн урилга уриалгасонсдоно. “Нисэх яармаг”, “Нисэх яармаг”, “Зах”, “Зах” гээд хоолойгоо сөөтөл хашгиран зогсох идэр хүдэр залуус өвөл зунгүй тааралдана. Машины цонхоор цөхрөлийн нүд харагдана. Миний машинд суугаач өгөөч дээ гэсэн цөхрөл. Миний алхахыг дагаад араас хэсэг явна. Амихандаа авчих санаатай. Жолооч нарын цөхрөл. Хааяагүй. Бодит дүр зураг.

Ажаад байвал нийслэл маань хувийн машинтнуудаар дүүрээд илүүдэл хэсэг нь ингэж хашгиралдан зогсож байх шиг. Хоолойгоо сөөтөл хашгирч байтал ганц нэг үйлчлүүлэгч яваад очно, тэдний магнай тэнийгээд явж өгнө. Суулаа, явлаа, би саваагүй зангаараа асууж шалгаалаа. Мань хүн худлаа залж байнаа. Өдөртөө 50 мянга олдог, түүнээсээ бензинд өгөөд үлдсэн нь цэвэр орлого гэв. Үнэн л байх болтугай. Бас нэг хувийн таксичинтай хөөрөлдлөө. Орлого нойл, ямар ч гоё юм алга. Шатахууны үнэ нэмэгдсэн. Ноднин эхний нэг км-ийг 1000-аар яваад цаашаа км тутамд 800 төгрөг байсан, энэ жил 1500-аас эхлээд км тутам 1000 гэж байна. Гэвч хүн суухгүй, өдөржингөө дэмий зогсох, эсвэл дэмий явахаас цаашгүй, оройдоо талхны мөнгөтэй харьвал дээдийн заяа гэх нь тэр. Ер нь ашиггүй гэж ярилаа. Үгүй тэгээд ажлаа солиод өөр ажил хийгээч гээд хэлчих гэтэл өөрөө яриад унав аа. Ажил олдохгүй, олдлоо ч хөгшин энэ тэр гэж голоод гэж байна. Тэр нөхөр өөрөө таксичнаас өөр ажлын байранд өөрийгөө бэлтгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх янзгүй.

Нийслэлийн засаг даргын надад хэлснээр бол 20 мянган оюутан Улаанбаатарт хувийн таксичны ажил эрхэлдэг, нөгөө олон мянган хувийн машинтнуудаас гадна шүү дээ. Хөдөөнөөс нийслэл рүү ороод ирдэг, нэг их сургуулийн бараа хардаг. Стипент гэж өгөхгүй. Тиймээс хувийн машинаар орлого ол гээд эцэг эх нь машин аваад өгчихөж. Давхиад байх нь тэр. Юун нөгөө хичээл сургууль. Дөрвөн жил өнгөрдөг. Дипломт ромбо бэлэн. Хувийн дээд сургууль бол мөнгийг нь аваад л төгсгөж байвал барав. Төлбөрөө хонь малаар хийдэг, “мянгат малчин” болчихсон хувийн дээдийн захирал ч байх шиг. 

Таксичны тухайд ердөө ийм. Монгол Улсын замын багтаамж, тээврийн хөгжил, машины илүүдэл, машины бохир утаа, үйлчлүүлэгч хэд бий зэрэг нь тэдэнд ердөө падгүй. Эх орны хөгжил дэвшил, улс төр, эдийн засаг бүр падгүй. Амиа хичээсэн тун арчаагүй дүр зураг.

Харин давуу талууд бас байнаа. Хэнд ч захирагдахгүй, хэнд ч татвар төлөхгүй, ажлын цаг нар гэж байхгүй, хэний ч өмнө хариуцлага хүлээхгүй, биеэ зүдрээхгүй, хувь төөргөөрөө, зоргоороо явж сууж амарч байна. Нүүдэлчдийн төрмөл зан чанар болох эрх чөлөөт байдал хувийн машины жолооны ард байна. Мөнгө орлого, хур хөрөнгө байхгүй ч хэнээс ч үл хамааран аз жаргалтай амьдарч байна. Давуу тал нь ердөө л тэр. Түүнийхээ төлөө мянга мянган монголчууд “эрх чөлөөт жолоочийн бизнес”-ээ эрхлэн байна. 

Энд бичсэнийг бизнес гэх үү? Орлого гэх үү? Улсын хөгжил гэх үү? Лангуучид ба таксичдаас хэдэн тэрбум төгрөг улсын сан хөмрөгт хуримтлагддаг вэ?Үүнийг би УИХ-ын эрхэм гишүүдэд хандаж асууж байна. Бахь байдгаар нь ингээд орхих юм уу?

Намайг яг ингэж бичээд эхлэхтэй зэрэг л “Монголын ард түмнийг ийм болгосон” ялтан гэмтнийг надаас нэхээд ирэх нь тэр. Ингээд нийтлэлч Баярхүү хэл амны бай болон хараалгаад байх нь тэр. Тамын тогооны эргүүлэг. Явж явж би буруутна. Гэмгүй, цайлган сэтгэлтэй, нэн ажилч хөдөлмөрч бүтээлч монголчуудыг лангуучин, таксичин албадаж болгосон, 30 жил төр барьсан муу муухай улс төрчдийг өмгөөлөгч хамгаалагч нь би болоод гараад ирэх нь тэр. Төр засгийн удирдлагууд маш муу ажилласан гэдгээс өөр шүүмж сонсох дургүй.

Дахиад л өчгөө өгье. Мад суулгах асуулт. Энэ олон мянган лангуучин, таксичдыг яг албадаж ажлын тэр байранд нь шахаж оруулсан тохиолдол, тэгсэн эзэн холбогдогчийг нэрлээч ээ? Хариулах хүн байна уу? Хэнд ч захирагдахгүй (эхний нэгдүгээр чин хүсэл нь!), бие тархиа огтоос зовоохгүй (хоёрдахь хүсэл нь!), хүний ланчиг дор дороо (гуравдахь хүсэл нь!) гэсэн монгол ухаан, монгол сэтгэхүй зах зээл, ардчилал эрх чөлөөтэйгээ холилдоод явж байгаа нь энэ биш үү? Эрх чөлөөгөө эдлээд 30 жил болсны эцэст харахад ийм л нийтлэг дүр зураг бууж байна. Эх орондоо ямар ч бүтээл байхгүй хувиа хичээсэн бэртэгчингүүд. 

Ажлын насны монголчуудын 40 хүрэхгүй хувь нь ажил эрхэлдэг, хүн амын 30 орчим хувь нь байнга буюу зарим үед ядуурчихдаг. Тэдэнд улс орны хөгжил дэвшил огт падгүй. Ажлын насны идэвхтэй 200 мянган хүн ажилгүй ба ажил хийх сонирхолгүй. Тэглүүлчихнэ гэсэн сохор итгэлтэй түг түмэн ахмад нь тэтгэврийн зээлэнд дугаарлана. Ажил хийхгүй гэдсээ тэжээж аргалаад болоод байдаг. Aргалаад болоод байдаг учраас ажил хийж чадах шаардлага ч байхгүй. Нүүдэлчний амиа аргацаах, юмыг аргалах сэтгэлгээ. Ийм үхээнц нийгмийг улам буртаглуулахад лангуучид ба таксичдын “хувь нэмэр” ердөө энэ дээ.

Дэлхий нийтийг хамарсан kоронавирүс гэх цар тахал улс орныг маань базаад авлаа. Худалдаа зогслоо. Хил хаагдлаа. Агаарын ба хуурай газрын тээвэр зогслоо. Зөөдөг, зардаг бараа таваар бүхэнд чинь “kорона” шингэж орж ирчих гээд аюулын харанга дэлдээд байна. Хязгаарлалт лав энэ жилжингээ үргэлжилнэ. Лангуучид ба таксичдын эрхэлж ирсэн, эрхэлж байгаа энэ ажил алба чинь хэрэгцээгүй, эсвэл ямар ч утгагүй болох цаг тулж мэдэх нь байна. Лангуучин, таксичин гэлтгүй нийт монголчуудад ийм хүнд сорилт (олон сараар бол дүүрчээ, олон жилээр л бүү байгаасай!) тулгарч таарлаа. Таны сэтгэлд ямар нэгэн “юм” бодогдохгүй байна уу?

Дэлхий дахин шал өөр тоглоомын дүрэм сонгох гэж байна. Тэр сонголт улс орон тус бүрт тун зовиуртай боловч гарцаагүй бууна. Монгол маань тусдаа онцгойроод, хүссэнээрээ зоргоороо үлдэх ямар ч боломжгүй. Түүнд бэлтгэлтэй байхыг уриалан дуудмаар байна. Хоёр сар хагас “kорона”-д элдэвлүүлчихээд Та бид ухаарал сэхээрэл авмаарсан даа! 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)

  1. Ерөөсөө Монголд гадаадын том том компаниуд, үйлдвэрүүдийг урьж оруулж ирэх хэрэгтэй. 15-20 жил ямар ч татвар авахгүй, зөвхөн манай монголчуудыг ажилд л ав, сарын цалин нь .... төгрөгөөс доошгүй байлга, хамгийн гол нь манай монголчуудад технологи зааж сурга, юм хийж чаддаг болго гээд УИХ, ЗГ нь хууль, журмаа батлаад хими, цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэл, машины сэлбэг, хүнд үйлдвэрүүд зэрэг манайд байдаггүй, эсвэл бараг байхгүйтэй адил байгаа үйлдвэрлэлийн салбарт гадаадын компаниудыг урьж оруулж ирэх хэрэгтэй. Тэгээд аль аймаг, хотод тэдгээр үйлдвэрүүдийг байгуулахыг УИХ, ЗГ хууль, журмаараа зааж байршуулж, хүн амын төвлөрлийг бууруулах хэрэгтэй. Ажлын байр хомс, ажилгүй байгаагаас монголчууд ядуу амьдарч байгаа. Өөрөөр бол үндэсний компаниуд томорч, монголчуудаа ажлаар хангана гэдэг нь ер нь мөд бүтэхгүй юм байна гэдэг нь энэ олон жилийн хугацаанд харагдлаа

    1 0 Хариу бичих
    • Үүрэг, хариуцлагын тухай наад захын ойлголт байхгүй шүү дээ, манайханд. Бүгд ноён зантай. Хүний доор ажиллахгүй ээ л гэнэ. Үүрэг даалгаврыг бол ял гэж хүлээж авна. Угаасаа цусанд маань байгаа бус уу. Барын сүүл явснаас батганы толгой яв гэж хүмүүжүүлж байхад чинь.

      0 0
    • Тэгээд Монголд үйлдвэрлээд гадаад руу экспортолно биз. Манай улс үйлдвэржсэн орон л болохгүй бол хөгжихгүй, ядуу ажилгүй иргэдтэй хэвээрээ л байна. Мал аж ахуй бол бүх хүнийг ажлын байраар хангаж чадахгүй

      0 0
  2. За тэгвэл үйлдвэрлэгч боллоо гэж бодоход бөөн хууль дүрмэн дунд гацаад гараа өргөөд бууж өгөх болдог шүү дээ. Хууль дүрэм байлгүй л яахав.Гэхдээ нэг албан бичгийн ард гарах гэж гар хүндрүүлэх мөнгө цаг зав урсгах нөр их ажил сэтгэл зүйн дарамт болдог.

    0 0 Хариу бичих
  3. Өнөөдрийн энэ Дүр төрх байдаг л зүйл шиг болчихсон Жирийн айл болгоны толгойны өвчин Өөрсөдийнхөө бор зүрхээр ямар нэг аргаар арай л Хулгай Луйвар Залилан хийчэхгүйхэн шиг Гэр бүлээ болон Өөрийгөө болгочих гээд л яваа Нөхдүүдыг дүр төрх , Бид Яагаад өнөө Хүний Эрхийг дээдэлдэг Ардчилсан нийгэмд Чаддаг зүйлээ Юу дуртайгаа чөлөөтөй хийж Улсад аа өгөх ёстой Татвараа өгчихөөд үлдсэн Орлогоороо Өөрсөдийгөө хөгжүүлээд Амьдралаа дээшлүүлээд байж болохгүй гэж, Улс Төр засаг Яагаад Иргэдээсээ Хувийн хэвшлээсээ Татвараа авчихаад байж болдоггүй заавал тэдний Хувийн аж ахуй Үйдвэрлэл Бизнес рүү нь хутгалдаж орж элдэв бусын Хууль захирамж тогтоолоор дарамталж Банкны зээлийн хүүгээр боож хааж, УИХ-ын Гишүүд нь Өөрсөдийнхөө давуу Эрхийг ашиглаж Иргэдийнхээ боломжийг хулгайлж Иргэд дээ яагаад Хувийн бизнес аж ахуйгаа чөлөөтөй явуулах Орчин ахуй боломжийн нь хааж тэднийг хөнжүүлэхгүй байнаа, Өнөөдөр Хувийн хэвшил Хувь хүн чаддаг зүйлээрээ Бизнес эрхлэж чадахгүй Улс орон маань хөгжихгүй байгаагийн том шалтгаан нь ердөө л Төрийн Буруу бодлогын шалтгаан шүү дээ, Төр зөвхөн Бизнес эрхлэгч Хувийн аж ахуйнуудаасаа авах ёстой Татвараа аваад бага хувийн Хүүтэй урт хугацааны Бизнесийн зээл өгөөд Төр хяналтаа тавиад явчих л юм бол Хувийн хэвшлүүд хөгжөөд өргөжөөд эхлэнэ иргэдийн амьжиргаа ч өөр болж Улсын Эдийн засаг хүртэл шал өөр байдал руу шилжинэ шүү дээ Төр зөвхөн Төрийн бодлогын зохицуулалт Гадаад бодлого доо л анхаарлаа хандуулаад явчихад болно шүү дээ Тэртээ тэргүй Хувийн аж ахуй Бизнес эрхлэгчидыг хянаж зохицуулж буй Хууль тогтоомж Төрийн байгууллага байгаа шүү дээ, Төр юуны Иргэд дээ боломж олгох хэрэгтэй Халамжийн бодлогоо хаях хэрэгтэй зайлшгүй бүүр Хэвтрийн хүнд өвчтөй Оюуны хосдолтой тийм Иргэд дээ Халамжийн бодлогоо түлхүү явуулаад бусад Иргэд дээ Боломжийн нь олгоод Татварийн бодлогоор дэмжээд өгчих тэгвэл одоо энэ байгаагаасаа арай л өөр дүр зураг Бидэнд харагдаж Өрсөлдөөн ч бий болж Орчин үеийн дэвшилтэт техник технологи нэвтэрч орж ирж Инноваци Макро эдийн засаг Зах зээлийн хөгжлөө дагаад Хувь хүн мэдлэг боловсролоо дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарч эхлэнэ шүү дээ, одоо Төр Халамжийн бодлогоо хаяаад Иргэд дээ зүгээр л энэ бүх боломжийн нь олгоод өгчих , Санжаасүрэнгийн Зоригийн Би Монгол хүний Саруул ухаанд итгэдэг гэж хэлсэн нь Үнэн үг шүү,

    0 0 Хариу бичих
  4. тэгээд гаргалгаа нь бна у бэлэнчлэх сэтгэлгээ гэх вий дээ шүмжлээл байх юм үр дүнд нь монгол муухай харагдсаар

    0 0 Хариу бичих
  5. Өнөөгийн үнэн дүр төрх шүүдээ, многолчуудын дийлэнх нь дээр дурьдсан 2 ажлыг хийж, түүнийгээ бизнес гэж ойлгосон байдаг. Тэгээд хөгжсөн нь хаа байна, харин сэтгэхүйн ялзралд орсон, эх орон, ард түмнийхээ, хөгжлийнхөө төлөө ямар нэг юм хийх ч бодолгүй, зөвхөн өнөө маргаашаа өнгөрөөдөг л улс байна ш дээ. Үүнд: лангуунаас эхлээд том компани болсон, нийгмийн төлөө хариуцлагаа мэддэг нэгнийг хэлээгүй болно. Даанч ийм өндийж босож, хөгжсөн нь үнэндээ хуруу дарам шүү дээ. Нийтлэл бичсэн хүнийг буруутгаж болох ч үнэн юмыг үнэнээр нь сонсож сурах хэрэгтэй.

    2 0 Хариу бичих
  6. Төрөөс хулгай хийхгүй өөртөөн нийлж улс төрчихгүй Аргаа олоод амьдраад б.а гээд уурлаж бухимдаж байна ш дээ

    0 1 Хариу бичих
  7. Чи бол лангуу ажиллуулж чадахгүй л дээ,лангуунаас төрсөн УИХ-ын гишүүн ч байдгийг мэдэхийн байна ккк

    0 0 Хариу бичих
  8. Boon uurtai languuchid haha yamarch chadvargui deerees ni ajil golomtgoi hajuugaar ni busdaas unegui yum goridoostoi ochuuhen horhoinuud yumdaa lol

    1 0 Хариу бичих
    • Удахгүй өөрөө тэдний араас явах болно, үйлийн үр

      0 0
  9. Ajilgui hooson tsetserheed suuj bdag nohdiin hajuud bas 5 tsaas olood suuhiimdaa gej

    0 0 Хариу бичих
  10. Ah min ta 30 jil yarilaa. Yui buteev.? Tanii T V -geer yaridag yumiig bi ch gesen 2, 3 hel deer olj uzeed unshchihdag yum. Garaa hodolgoj uz dee ah min.

    0 0 Хариу бичих
  11. Амьдрал мэдэхгүй балайрхаа болимоор байна, лангуу хэнд гай болчхоов , хулгай луйвар хийж улсын мөнгө идсэн биш, тэгээд өөр ажилд орье гэсэн ч арын хаалга, танил тал байхгүй, мөрөөрөө хар толгойгоо хариуцаад л өлсөхөд нь өлсөөд л , түрээсэндээ шулуулаад амьдрах гэж гэлдэрч явна, та энэ балай юмаа бичхээсээ өмнө гадуур жаахан явж амьдралтай танилцаж, хүмүүстэй уулз , яагаад ажил олдохгүй байгааг нь асуух хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  12. Тоглоомчид төрийн албаныхан дэлгүүрчид

    0 0 Хариу бичих
  13. Languuchin bhaar tiim muu teneg bolchihiimuu hutsan biz harin ch niigemiin hariutsalgat irged bgaa bh shuu languuchid bgui bol ene mgl barag l damtuuran biz

    0 2 Хариу бичих
  14. Танил тал байхгүй бол төрийн болон төрийн оролцоотой компанид ажилд орох шаанс байхгүй, за тэгээд нам дагасан, худлаа пэдийсэн, компьютерийн ард хий дэмий хов жив уншиж, маазарч суудаг айлын эрхийн тэнэгүүд байснаас Лангуучин байсан нь дээр гэж бодож байна. Банкны залуусыг хараарай, үдэш орой болохоор нийлээд уугаад идээд явчихна, төрийнхөн нь бол дуулж кароекдоод шоудна. Манай залуусын нийтлэг дүр төрх энэ. Харин лангуучнаас сайн наймаачин, бүтээгч үйлдвэрлэгч, ногоочин, нарийн боовчин, бөөний худалдаачин гээд олноор төрснийг мэдэх юм байна. Таксичдыг бол мэдэхгүй ээ. Таны танил лангуучин ганцхан, харин бүтээгч лангуучид олон шүү, олны дотор сайтай муутай. Тэд бараагаа сайжруулах гэж, олшруулах гэж бор зүрхээрээ зүтгэдэг. Алт нүүрс ухаж зардаг бизнэсменээс ялгарах юу байна. Нэг нь жижиг, нөгөө арай илүү мөнгө олж байна. Лангуучинд лицензи бол олдохгүй ш дээ. Тэд мөрөөрөө л энэ хатуу зах зээлийн, харгис нийгэмд төрд ч, байгальд ч, өөр бусдад ч гай болохгүй амьдралаа авч яваа. Гэтэл манай мундаг дипломтой, гадаад оронд эх орноо төлөөлж суугаа дипломат албаныхан юу хийж байна. Хар тамхи, эм, эмийн бүтээгдэхүүн, тамхи гээд хүний амьдралд хор хөнөөлтэй бараануудыг зөөж, эх орныхоо нүүрийг улалзуулж байна. Эцсийн эцэст лангуучин, хар тамхи зөөгч элчингийн ажилтны хооронд ямар ялгаа байгааг та дүгнээд хэл дээ. Лангуучингаа би өмөөрнөө яадгийн. Лангуун дээрээс шинэхэн ногоо, шинэ мах авах сайхан шүү

    1 0 Хариу бичих