Дэлхийн хувцас загварын алдартай брэндүүд болох Chanel, Prada эмнэлгийн ажилтнуудыг хамгаалах үйлсэд зориулан амны хаалт үйлдвэрлэж байгаагаа өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдсэн билээ.
Тэгвэл саяхан Louis Vuitton компани эмнэлгийн ажилтнуудыг хамгаалах хэрэгслийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдгээ “Instagram” хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Louis Vuitton” компани эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан олон зуун мянган амны хаалт, хамгаалалтын хувцас үйлдвэрлэж Парис хотын зургаан эмнэлэгт хандивлахаар болжээ.
Мөн Burberry брэнд амны хаалт үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд Их Британийн Эрүүл мэндийн үндэсний газарт мэс заслын 100 мянган амны хаалтыг ойрын хугацаанд нийлүүлэхээр ажиллаж байна.

