“И Эс Эм” Олон Улсын Дунд сургууль 3-11-р ангийн сурагчдад зориулан 2020-2021 оны хичээлийн жилд суралцах сургалтын төлбөрийн тэтгэлгийг цахимаар явуулж байгаа юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар тус сургуулийн “Тэтгэлэг олгох комисс”-той уулзлаа.

-Та бүхэн сургуулийнхаа талаар товч мэдээлэл өгөөд сургууль цэцэрлэг хаагдсан энэ цаг үед сургалтын үйл ажиллагааг хэрхэн явуулж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-Манай The English school of Mongolia сургууль Олон Улсын IB  болон Cambridge хөтөлбөртэй Англи хэв маягийн сургууль бөгөөд одоо 10 дахь жилдээ 850 гаруй сурагтай үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Зарим хүмүүс манай сургуулийг хуучин “Эрэл” сургууль байснаар мэдэх байх Мэдээж дэлхий нийтийг хамарсан энэхүү халдвартөвчний үед манай сургууль ч мөн адил сургалтаа цахим хэлбэрт шилжүүлэн бүх багш ажилчид ердийн үеэс ч шахуу хуваарийн дагуу аль болох хоцрогдол багатайгаар энэ цаг үеийг туулж гарахаар хичээн ажиллаж байна.

-Энэ жил танай сургуулийн Тэтгэлэгт хөтөлбөр цаг үеийн байдлыг дагаад цахимаар явагдаж байгааг дууллаа.Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Ковид-19 өвчнөөс шалтгаалж 2020 оны 1 сараас эхлэн манай орны сурагчид цахимаар хичээллэж байгаа. “И Эс Эм” сургуулийн хувьд ч мөн адил цахим сургалт  руу шилжсэн. Багш сурагч аль алинд нь шинэ сорилт шалгуур болж байгаа ч манай сургуулийн ахлах ангийн IB хөтөлбөрийн сурагчдад цахим сургалт бол тийм ч хол биш өдөр тутмын хэвшил болсон байсан. Манай сургууль жил бүрийн 3-4 сард Тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж шалгаруулалтаа явуулдаг байсан энэ жил хэдий сурагчид маань сургуульдаа ирж чадахгүй ч энэхүү тэтгэлгээ цахимаар явуулах нь зөв бөгөөд харин ч бүр илүү олон хүүхдийг хамруулах илүү боломжууд сурагчдад нээж өгнө гэж бид харж байна.

-Ямар төрлөөр Тэтгэлэгт хамрагдах боломжтой вэ?Хэдээс хэдэн насны сурагчид оролцох вэ?

-Арван жилийн сургуулийн 3-11р ангийн Англи хэлний тодорхой түвшний мэдлэгтэй бүх сурагч тэтгэлэгт горилогчоор өрсөлдөх боломжтой.

Тэтгэлэгт өрсөдлөх төрлүүд нь :

Академик буюу Сурлага,

Урлаг – Хөгжим, дүрслэх урлаг, театр жүжиг, дуулах авьяасгэх мэт,

Спорт- Багийн болон ганцаарчилсан,

Өв тэгш сурагчийн гэсэн 4 төрлөөр өрсөлдөх боломжтой .Аль ч төрөлд өрсөлдсөн хамгийн суурь шалгуур бол Олон улсын сургуульд сурахад шаардагдах Англи хэлний мэдлэг байгаа.

-Энэ Өв тэгш сурагчийн тэтгэлэг гэдэг нь яг ямар учиртай төрөл вэ? Бусад төрлүүд нэрнээсээ ойлгомжтой байна.

-Энэ бол их давуу талтай тэтгэлгийн төрөл байгаа. Тухайн сурагч ямар нэг төрлөөр гоц гойдоор бусдаас ялгарахгүй ч бүх хичээлдээ жигд сайн үнэлгээтэй сурдаг, нийгмийн идэвх сайтай, хамт олон найз нөхдөө эерэг хандлагаар манлайлдаг, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, урлаг спортод элэгтэй гэх мэт сурлага болон бусад байдлаа төгс хослуулдаг сурагчдыг хэлж байгаа юм.

-Цахимаар тэтгэлэгт өрсөлдөнө гэхээр шалгалтаацахимаар авна гэсэн үг үү? ер нь шалгаруулалт хэрхэн явагдах вэ?

-Эхний шат бол Цахим бүртгэлийн хэсэг байгаа. Англи хэл дээрх зааврыг бүрэн ойлгоод Тэтгэлгийн цахим анкетаа бөглөөд,өөрийн видео болон эссэ танилцуулгаа илгээхэд та эхний шатыг амжилттай давна. Бид ирүүлсэн сурагчдынвидео танилцуулга болон эссэ бичлэгийг нэг бүрчлэн шалгана. Энэ нь 2-р шатны шалгаруулалт гэж ойлгож болно.Тэтгэлгийн комисс өөрийн тухай эссэ ба видео танилцуулгыг нэлээн чухалд авч үзэж байгаа. Эссэ нь тэтгэлэг горилогчийн өөрийгөө илэрхийлэх бичгийн ур чадвар, ялгарах онцлог шинж чанараа харуулахад оршихбол харин видео танилцгуулга нь өөрийгөө нээлттэйгээр бодитоор харуулах, сурах чин эрмэлзлээс гадна багшийн урд ч юм уу хүн хараад сандралгүй тайван бэлдэх боломжийг олгож байгаа юм. Мэдээж аль алинд нь Англи хэлний яриа болон бичгийн чадвар давхар шалгагдаад явна. Манай тэтгэлэг сурлагын дүн, амжилтаас илүү хувь хүний үзэл бодол, хандлага түүнийгээ хэрхэн илэрхийлж буй байдалд, мөн зааврын дагуу илгээсэн, хэр хэмжээний цаг зав сэтгэл гаргаж бэлдсэн зэргийг үнэлгээ өгөхдөө чухалчилж анхаарна. Дээрхи шалгуурыг давсан сурагчдад дараагийн шатны ярилцлагын цаг эсвэл нэмэлт материал,шаардлагатай тохиолдолд нэмэлт шалгалт авах гэх мэт хуваарийг илгээж эцсийн үнэлгээг гаргах болно.

-Тэтгэлгийн маягт юунаас бүрдсэн бэ? Ямар хэмжээтэй тэтгэлэг олгох вэ?

-Хувийн мэдээлэл бүхий анкет, сүүлийн 3 жилийн сурлагындүнгийн хуулбар, амжилтуудын тухай мэдээлэл, өөрийн тухай эссэ, видео танилцуулгаас бүрдэж байгаа юм.Тэтгэлгийн хэмжээний хувьд 1 сая- 10 сая төгрөгийн хөнгөлөлтийг эдлэх боломжтой.

-Тэтгэлэгт бэлдэж байгаа сурагчдад тусгайлан анхааруулах зүйлс байгаа юу?

Дэлгэрэнгүй зааврыг заавал уншиж танилцсаны дараа бүртгэлээ эхлүүлээрэй. Мэдээллээ нэгэнт оруулсны дараа сольж өөрчлөх боломжгүй тул сайтар шалгаж өмнө нь бэлдсэн байх хэрэгтэй.

-Тэтгэлгийн комиссоос сурагчдад ямар зөвлөгөө өгмөөр байна?

-Одоогийн байдлаар хүлээж авсан маягтуудаас харахад өөрийн тухай эссэ бичихдээ хэтэрхий ерөнхий мэдээлэл бичсэн байна аль болох ийм байдлаар бичихээс татгалзаж харин өөрийн үзэл бодол, зорилго, хүсэл эрмэлзэл, хувь хүний өөрийн онцлог дээр илүү анхаарах. Богино хэмжээний асуултанд бүтэн өгүүлбэрээр дэлгэрэнгүй хариулах. Видео оруулахдаа ээж аав эх эгч нараасаа туслалцаа хүсээд дуу, гэрэл зэргээ тааруулах гэх мэтанхаарах зүйл ажиглагдаж байна

-“И Эс Эм” сургуулийн “Цахим Тэтгэлэг”-ийн ерөнхий зорилго нь юу вэ?

-Их дээд сургуулийн Тэтгэлэг гэж байхаас арван жилийн сургуульд тэтгэлэг байх нь ховор байдаг гэвч сургуулиа төгсөөд хилийн чанадад сурах, Англи хэл дээр Олон улсад зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших хүсэлтэй ч санхүүгийн боломж тэр бүр байхгүй маш олон ухаалаг сурагчдад болон тэдний эцэг эхэд дэмжлэг болох зорилготой хөтөлбөр юм аа. Манай сургууль 5дахь жилдээ амжилттай хэрэгжүүлээдсурагч, эцэг эхчүүдийн хүсэн хүлээдэг, зорилго тавьж оролцдог нэг сайхан уламжлал болоод тогтсон бөгөөд бусад сургуулиуд ч үүнээс жишээ авч тэтгэлэг зарладаг болсон сайн нөлөө харагдаж байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа нэмж хэлэх мэдээлэл байна уу?

- 4-р сарын 20 нд бүртгэл хаагдах тул та бүхэн яараарай,заавал цагийг тулгалгүй бэлтгэлээ урьчидан базааж анкетаа явуулаарай. Эцсийн үнэлгээ шалгаруулалтад тэнцсэн нэрсийг 4р сарын 30 нд И Эс Эм сургуулийн вебсайтад байршуулан зарлах болно. Цахим тэтгэлгийн бүртгэл ямар ч үнэ төлбөргүй тул өөрсдийгөө сориод үзээрэй гэж хэлмээр байна.​

Амжилт хүсье!

Энэ цаг үеийг сурагчид маань амралт гэж бодолгүй цаг хугацааг үр ашигтай өнгөрүүлж өөрт байгаа чадвараа сайжруулах нэмж шинэ чадвар сурах, хэлний мэдлэгээ нэмэгдүүлж хүнд хэцүүг ч боломж гэж хардаг байгаасай гэж бид хүсэж байна.