Улсын онцгой комисст хандив өгсөн иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандиваас онцгой нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай мэдээлэл гарсан. Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийхдээ энэ талаар дэлгэрнгүй танилцууллаа. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа нийт 14 төрийн байгууллагын 1133 албан хаагчид 500,000-1,000,000 төгрөгийн урамшуулал олгохоор болжээ. Үүнд нийтдээ 631,900,000 сая төгрөгийг Улсын онцгой комисст ард иргэд, аж ахуйн нэгжээс өгсөн хандивын данснаас гаргах юм байна. Дараах байгууллагуудын албан хаагчдад дээрх санхүүгийн дэмжлэгийг үзүүлэх юм байна.