Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулахад эрүүл мэндийн байгууллагын 13745, цагдаагийн байгууллагын 920, онцгой байдлын байгууллагын 530, мэргэжлийн хяналтын байгууллагын 1950, бусад төрийн захиргааны байгууллагын 1200, аж ахуйн нэгжийн 303, нийт 18648 хүн ажиллаж байгаа гэдгийг Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин хэллээ. Мөн Эрүүл мэндийн яам Шуурхай удирдлагын төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Шуурхай удирдлагын нэгж өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн идэвхжлийн горимд шилжин ажиллаж байна.