Улсын онцгой комиссоос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ОБЕГ-ын дарга, генерал Т.Бадрал онцоллоо. “Сүүлийн үед иргэдийн анхаарал болгоомж жаахан сулрав уу гэдэг асуудал яригдаж байна. Тиймээс тодорхой хэмжээний хязгаарлалтуудыг ирэх даваа гаригаас авч хэрэгжүүлнэ. УОК болон аймаг, орон нутгийн онцгой комисс дээр иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай яригдаж байгаа.

Өчигдрийн УОК-ийн хурлаар сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах асуудлыг ярьсан. Боловсролын яамнаас төлөвлөгөө боловсруулж дараагийн УОК-ийн хурлаар шийдвэрлэхээр болсон" гэлээ.