ОХУ-д цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс урлаг соёл, үзвэрийн газруудыг хааж иргэд дөрөвдүгээр сарыг дуустал цалинтай амарч байгаа. Тэгвэл тоглолт нь цуцлагдсан Санкт-Петербургийн Михайловскийн театрын балетчид ниймгийн сүлжээнд үзүүлбэрээ толилуулж байна. Балетын гоцлооч Иван Васильевын санаачлан найруулсан үзүүлбэр “Гал тогоон дахь балет” нэртэй. Үзүүлбэрт балетчид гал тогооны өрөөнд хоолны сав, гарын алчуур, хогийн шүүр ашиглан тогложээ. Хөл хорионд байгаа бүжигчид формоо алдахгүйн тулд гэртээ үргэлж өлмий дээрээ явж тусгай дасгал хийн, аяга тавгаа угааж, шалаа шүүрдэх гэх мэтээр үргэлж хөдөлгөөнтэй байгаа гэлээ.
View this post on Instagram ОЧЕНЬ скучаем!!! REALLY miss you!!! . Идея, режиссёр #ИванВасильев #idea #director @vasiliev.art #cast @vasiliev.art @marymaryvi @irinaperren @valeriia_zapasnikova @persson_ella @aleksandr_omar #producer @timofeeva.darina . #сидимдома #будьтедома #зрители❤️ #берегитесебя #михайловскийтеатр #всеподомам #мывместе #stayhome #takecareofyourself #audience❤️ #mikhailovskytheatre #wearetogether A post shared by Михайловский Театр (@mikhailovskytheatre) on Apr 5, 2020 at 7:29am PDT