Хамгийн сүүлд авсан мэдээллээр, АНУ-ын Нью Йорк муж корона вирусийн шинэ төрлийн халдвар авсан хүний тоогоор дэлхийн бусад улсуудыг давж гарчээ. Тус мужид сүүлийн нэг хоногт вирусээр халдварласан 10 000 тохиолдол бүртгэгдэн, нийт тохиолдлын тоо 159 937 болж, Испани /153 000/, Италийг /143 000/ ардаа орхижээ. Вирусийн халдвар анх гарсан БНХАУ-д 82 000 хүн вирусийн халдвар авсан юм. Харин АНУ-д 462 мянган тохиолдол бүртгэгдэж, 16 500 хүн нас бараад байна.

Коронавирусийн халдвараар амиа алдагсдыг бөөнөөр оршуулж байна. Гэрэл зураг: ВВС

Нэгдсэн улсын зөвхөн нэг муж /Нью Йорк/ л батлагдсан тохиолдлын тоогоор АНУ-аас бусад улсуудаас илүү, нас баралтын тоогоор /7000/ Испани /15 500/, Италийн /18 000/ дараа орж байна.