Нүүрс, зэсийн экспортын орлого буурчээ

Гаалийн ерөнхий газраас 2020 оны эхний 3 сарын гадаад худалдааны статистик мэдээллийг нэгтгэн гаргажээ.
Оны эхний 3 сарын байдлаар экспорт 735,9 сая ам доллараар буюу 41,5 хувиар буурсан байна. 
Мөн импорт 124,2 сая ам доллараар буюу 9,7 хувиар буурсан. Гадаад худалдааны тэнцэл 125,7 сая ам долларын алдагдалтай гарчээ.
Гол нэрийн түүхий эдийн экспортыг авч үзвэл, Зэсийн баяжмалын экспортын орлого 351,1 сая ам долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 152,6 сая ам доллараар буурсан байна. 

Нүүрсний экспортын орлого 252,4 сая ам долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 391,7 сая ам доллараар буурчээ.

Ийнхүү гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрс ба зэсийн баяжмалын экспортын орлого 544,3 сая ам доллараар буураад байна.