Нийслэлээс энэ жил 4402 ээж “Эхийн алдар” I, II одон хүртэнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд олгодог “Эхийн алдар” I, II одонд 4402 ээжийг тодорхойлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов.  Эхийн алдар II зэргийн одонгоор дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг, Эхийн алдар I зэргийн одонгоор зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг тус тус шагнаж, одонг үнэмлэхийн хамт гардуулдаг билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)