Коронавируст халдвар (COVID-19)-ын үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж халдварлах эрсдэлийг бууруулна. Мөн аль болох сэтгэл тайван байж, сайтар унтаж амран дархлаагаа дэмжиж халдварын эрсдэлээс сэргийлэхийг ДЭМБ-аас зөвлөж байна.

Шингэний хэрэглээ: • Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, ногоон цай, кофе, жимсний жүүс уух • Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах

Өөх, тосны хэрэглээ: • Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх • Транс тос хэрэглэхгүй байх • Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах

Мах, махан бүтээгдэхүүн: • Халуун шөлтэй хоол идэх   • Өндөг  • Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах • Давс багатай бүтээгдэхүүн хэрэглэх

Жимс, хүнсний ногоо: • Нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, бэрсүүт жүрж, авакода, манго, нэрс, хар усан үзэм, хар чавга, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжих • Бууцай, яншуй, хаш, хулуу, самар лууван, сонгино, сармис, брокколи, вандуй түлхүү хэрэглэх

Гурил, гурилан бүтээгдэхүүн: • Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх • Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх • Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах

Сүүн, сүүн бүтээгдэхүүн: • Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух • Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх

Үүний зэрэгцээ гараа тогтмол савандаж угаан, амны хаалт хэрэглэж өөрийгөө болон хайртай хүмүүсээ халдвараас сэргийлээрэй.