УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдварын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлав.

Ингэснээр аж ахуйн нэгж, иргэдийг нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвараас зургаан сарын хугацаагаар чөлөөлөх,  орлого нь 50 хувь болон түүнээс дээш хувиар буурсан ч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжийн ажилчдад 200 мянган төгрөг олгох зэрэг шийдвэр баталгаажив. Мөн 18 хүртэлх насны хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийг 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортын албан татварыг хойшлуулахаар боллоо.

Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр тогтоолын төсөлд