АН-ын генсекээр Ц.Баатархүүг, дэд даргаар Ц.Тувааныг томилжээ

Ардчилсан намын удирдлагын бүтцэд өөрчлөлт орлоо.

Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус XII хуралдаан өнөөдөр болж хэд хэдэн асуудал хэлэлцжээ. Намын VII Их хурлаас баталсан намын дүрмэнд дотоод томилгооны асуудлыг тусгаж өгсөн байдаг. Энэ хүрээнд өнөөдөр хуралдсан АН-ын Үндэсний Бодлогын Хорооны хурлаар зарим томилгоог хийжээ.

Тодруулбал,  Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тувааныг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, намын дэд даргаар томилжээ. Харин Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Цэндийн Баатархүүг томилов. Мөн өнөөдрийн ҮБХ-ны хуралдаанаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуултай холбоотой цаг үеийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдааныг цахимаар зохион байгуулсан байна.