Ж.Конте: Европын холбоо тахлын голомттой улсуудад туслах ёстой

Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте “Европын зөвлөл цар тахал голомтлон тархаж байгаа улсуудад туслах хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байгаа нь маш их эрсдэл дагуулж байна” гэж мэдэгдлээ. Түүний хэлснээр, тивийн холбоо үүсээд байгаа нөхцөл байдлыг зөв дүгнэж, тархалт ихтэй байгаа улсуудад туслах хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай гэнэ.   

Ковид19 цар тахлыг Европын холбоо Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тулгарч байгаа хамгийн том сорилт гэж нэрлэсэн. Нэгэнт ингэж нэрлэсэн бол үүнийг даван туулахын тулд тодорхой ажлуудыг хийх хэрэгтэй байна” гэж тэрээр онцолжээ.

Жузеппе Конте хямралын эсрэг зарцуулах хөрөнгийг корона бонд гэгчийг гарган санхүүжүүлэхийг тивийнхээ улсуудад уриалж байгаа юм. Бонд гаргасан мөнгөөр голомттой байгаа улсуудад тусламж үзүүлнэ, улмаар хариуцлагыг нь гишүүд хамтарч үүрснээр тахалд ихээр нэрвэгдэж байгаа улсуудад ирэх дарамт буурна гэж тэрээр үзэж буй. Гэвч энэ санааг нь тархалт багатай зарим улс, тухайлбал, Нидерланд эсэргүүцээд байгаа юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)