Австралийн эмч нар коронавирусийг хоёр хоногт дарах эм олжээ

Шимэгчийн эсрэг ивермектин гэдэг эм корнавирусийн эсийн үржлийг дарах чадвартайг Австралийн Монашийн их сургууль ба Мельбурны цэргийн эмнэлгийн мэргэжилтнүүд тогтоосон байна. Судалгааг Antiviral Research хэвлэлд нийтэлжээ.

Ивермектины нэг тун нь вирусийн РНК-рибонуклоидын хүчлийг эсийн дотор 24 цагийн дараа 93 хувиар задалж байв. Харин 48 цагийн дараа вирусийг 99 хувь устгажээ. Гэхдээ энэ судалгааны үеэр эмийн хордлого ажиглагджээ.

Гуравдугаар сарын 11-нд  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ вирусний дэгдэлтийг цартахал хэмээн зарласан юм.