Ё.Баатарбилэг: Есдүгээр сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийг хичээллүүлэх санал оруулна

Ерөнхий сайд бүх шатны боловсролын байгууллагын есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх чиглэл өгсөн билээ. Тэгвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мөн ийм санал гаргасан байна. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг чуулганы хуралдааны үеэр хэлэв. Тэрээр “Энэ хичээлийн жил тавдугаар сарын 30-наас дуусгавар болж байгаа. Харин нөхцөл байдалтай холбогдуулан тавдугаар сарын 30 хүртэл хөл хориог сунгах санал гаргасан. Ингэснээр есдүгээр сарын 1 хүртэл сургууль, цэцэрлэгийг хичээллүүлэхгүй байх саналтай байгаа” гэсэн юм.

Харин шалгалтууд болон төгсөлтийг хэрхэн зохион байгуулах талаар санал боловсруулж байгаа аж. УОК-ын зөвшөөрлийн дагуу төгсөх ангийн сурагчдад эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд давтлага өгөх юм байна.