CoViD-19: Гурван сарын дараа Уханьд нас баралт дахин бүртгэгдлээ

Хятадын Хубэй мужийн Ухань хотод өчигдөр коронавирусийн халдварын улмаас хоёр хүн нас барсан тухай тус улсын Үндэсний эрүүл мэндийн комиссоос мэдээллээ.

Сүүлийн гурван сарын турш тус хотод вирусийн дэгдэлтийн улмаас хүн нас бараагүй өвчлөл эрс буурч хөл хорио хүртэл цуцлагдаад байсан юм.

Харамсалтай нь шинээр батлагдсан 63 тохиолдлоос 61нь гаднаас орж ирсэн, мөн 56 хүнд өвчний шинж тэмдэг илэрсэн байна.

Одоо Хятад даяар 82,809 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байгаа аж.