АНУ-ын Орегон мужийн Южин хотноо болох байсан Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг  2022 оны долдугаар сарын 15-24-нд зохион байгуулахаар хойшлуулжээ. Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо холбогдох байгууллагуудын төлөөлөгчдийн шийдвэрээр хоёр жил тутам зохион байгуулдаг тэмцээний шинэ товыг ийнхүү гаргасан байна. Уг тэмцээн Южин хотноо 2021 оны наймдугаар сарын 6-нд эхлэх байсан юм.

Коронавирусын халдварын улмаас Токиогийн Олимп, Паралимпын наадмыг нэг жилээр хойшлуулсантай холбоотойгоор ирэх онд зохион байгуулахаар төлөвлөж байсан хөнгөн атлетикийн ДАШТ-ийн хуваарийг өөрчилжээ.