Дэлхий даяар тархаад байгаа коронавирусийн улмаас улс орнууд тодорхой нөхцөл бүхий хөл хорионы дэглэмийг тогтоогоод байгаа. Тэгвэл Перу Улсад коронавирусийн тархалтыг бууруулах зорилгоор иргэдийг хүйсийн ялгавартайгаар гэрээсээ гарах хязгаарлалт хэрэгжүүлж байгаа талаар ВВС агентлаг мэдээллээ.

Тодруулбал, эрчүүд  сондгой тоотой буюу даваа, лхагва, баасан гаригт, эмэгтэйчүүд тэгш тоотой өдөр буюу мягмар, пүрэв, бямба гаригт гадагш гарахаар болжээ. Харин ням гаригт бүгд гадагш гарч болохгүй бөгөөд дэлгүүр, банк зэрэг үйлчилгээний байгууллагууд ч ажиллахгүй юм байна.

Тус улсын Ерөнхийлөгч Мартин Вискаррагийн мэдэгдсэнээр энэ нь аль болох олон хүнийг гэрт нь байлгах хамгийн шилдэг арга гэнэ. Энэхүү хөл хориог энэ сарын 16-ныг хүртэл үргэлжлүүлэх юм байна.

Мөн Панамд өнгөрсөн үүнтэй адил жендэрт суурилсан хязгаарлалт тогтоожээ.

Одоогоор тус улсад 1400 гаруй хүн коронавирусийн халдвар авчээ.