Их, дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийг есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх асуудлыг өнөөдөр УОК-ын хурлаар хэлэлцэнэ. Улсын онцгой комиссын шуурхай штаб өчигдөр хуралдаж, шинэ төрлийн коронавирусийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн. Ингэхдээ Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу бүх шатны боловсролын байгууллагыг есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх асуудлыг ярилцсан юм. Мөн нөөц боломждоо үндэслэн гадаадад байгаа иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчрах асуудлаар санал солилцсон байна.
Тэгвэл эдгээр асуудлыг өнөөдөр 13.30 цагт эхлэх Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.